Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Цаг үеийн мэдээ


нийт 1422

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТЭГШ БОЛОМЖИЙГ ОЛГОЁ” АЯНЫГ ДҮГНЭЛЭЭ

2023-12-05 126
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангаж, төрийн үйлчилгээгээр тэгш хүртээмжтэй үйлчлүүлэх боломжийг сайжруулах чиглэлээр дүүргийн төрийн байгууллагын эрх, үүрэг оролцоо, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бэрхшээлийг шийдвэрлэх, дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдэнд зориулсан эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэд, олон нийтийн шинэлэг, бүтээлч санал, санаачилгуудыг дэмжиж төр, иргэний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1-24 дүгээр хороодын дунд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломжийг олгоё” аяныг 2023 оны 09 сарын 15-наас 2023 оны 12 дугаар сарын 01-ний хооронд зохион байгууллаа.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "НЭГ ЗАМ НЭГ СОЁЛ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2023-12-05 149
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас энэ оны 06 дугаар сарын 30-наас эхлэн 8 дугаар сарыг дуустал зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" нөлөөллийн аяныг улсын хэмжээнд өрнүүлсэн юм.

ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА 2023.12.01

2023-12-01 164
Өнөөдөр /2023.12.01/ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын “Улсын аварга” шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулсан “Чингэлтэй дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2023-11-30 174
Өнөөдөр /2023.11.30/ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын “Улсын аварга” шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй “Чингэлтэй дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн”-ий нээлт боллоо.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-11-29 181
✅Өнөөдөр /2023.11.29/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооны ээлжит бус 1 дүгээр хурал танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭЭД ШАГНАЛ “ЧАНДМАНЬ” ОДОН ГАРДУУЛЛАА

2023-11-27 102
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид, иргэдийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, Хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

МЭНДЧИЛГЭЭ 2023.11.26

2023-11-26 107
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 99 жилийн ойн баярын мэнд хүргэе.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2023-11-24 97
Өнөөдөр /2023.11.24/ Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр хуралдлаа.

“МОНГОЛ БАХАРХАЛ” ГАР ЗУРАГ, “ТУСГААР ТОГТНОЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

2023-11-21 425
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Улс тунхагласны баяр болон Монгол бахархлын өдрийн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын хүсэл сонирхол, дуу хоолойг сонсох, Монгол ёс заншил, тусгаар тогтнол, эх оронч үзлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бага, дунд ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” гар зураг, ахлах ангийн сурагчдын дунд “Тусгаар тогтнол” эсээ бичлэгийн уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтэстэй хамтран 2023 оны 10-р сарын 23-ны өдрөөс 11-р сарын 01-ний өдрийн хооронд зохион байгууллаа.

“ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2023-11-20 315
Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолбор УТҮГ, “Ворлд Шэйр” ОУТББ-тай хамтран “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор “Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан сурагчдыг урлаг соёлоор хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг дэмжих олон талт үйл ажиллагааг зохион явуулах тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийг номд дуртай болгох урам зориг өгч шагнаж урамшуулах зорилгоор зохион байгууллаа.

ЯПОНЫ УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЛАА

2023-11-08 382
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын урилгаар Япон улсын Яйзү хотын төлөөлөгчид манай улсад айлчиллаа.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2023-11-07 346
Өнөөдөр /2023.11.07/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдлаа.

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2023” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-11-02 465
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2023" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023-11-02 399
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам-2023” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС V ХУРАЛДААН БОЛЛОО

2023-11-01 302
Өнөөдөр /2023.11.01/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаан хуралдлаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 2023.10.31

2023-10-31 330
Өнөөдөр /2023.10.31/ Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдаж, Чингэлтэй дүүргийн 16, 22 дугаар хорооны хилийн цэсийн солбицолд гарсан алдааг залруулж, солбицлын цэгийг дахин боловсруулж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилж, шийдвэрлүүлэх эсэх тухай хэлэлцсэн бөгөөд уг асуудлыг хуралд оролцсон хорооны нийт гишүүдийн саналаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 2023.10.31

2023-10-31 289
Өнөөдөр /2023.10.31/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаан хуралдахтай холбогдуулан Хурлын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0940 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд өргөтгөсөн хэлбэрээр хуралдлаа.

“ИТГЭЛТЭЙ УТАС” ҮЙЛЧИЛГЭЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2023-10-30 338
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчтайгаа холбогдоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монголын цахилгаан холбоо” ХК-тай хамтран “Итгэлтэй утас” бүтээгдэхүүн үйлчилгээг дүүргийн ерөнхий боловсролын 5, 50, 24, 49, 61, 139 дүгээр сургуулиудад суурилуулж хүлээлгэж өглөө.

ДУУ ЧИМЭЭ, ДУЛААН ТУСГААРЛАХ МАТЕРИАЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

2023-10-30 275
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 20 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангахад чиглэсэн Ногоон байгууламж бүлгийн “Ногоон байгууламжид хамаарах” хотын стандартыг баталсан. Энэхүү хотын стандартыг барилга, байгууламжийг барих, засварлах ажилд дуу чимээ, дулаан тусгаарлах материалыг сонгон хэрэглэх үйл ажиллагаанд мөрдөнө.

“ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-29 311
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Гэрлэх Ёслолын ордонтой хамтран “Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн өдөр”-ийг тохиолдуулан төрийн байгууллагын зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах ёслол”-ын арга хэмжээг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%