Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

2014-10-08

Чингэлтэй дүүрэг хэмээх их айл үүсэн байгуулагдсан үеэсээ Төрийн хууль тогтоомжид нийцсэн өөрийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг бүрдүүлэн бий болгож, улмаар төлөвшүүлэн хөгжүүлж иржээ.
Монгол улсын үндсэн хуулиар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжих болж, энэ дагуу Нийслэл, дүүрэгт нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хороодод Иргэдийн Нийтийн Хурал байгуулагдсан билээ.

Анхдугаар хурал 1992-1994 он

Сүхбаатарын районы АДХ-ын Тэргүүлэгчдийн 1992 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12 тоот тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдааныг 09 дүгээр сарын 19-ны өдөр зарлан хуралдуулж, шинэ дүүргийн зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцжээ.

Нийт 18 хорооны 2023 иргэд оролцсон хурлаас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 95 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөн
баталжээ.

Мөн хурлаас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн даргаар тэр үед Сүхбаатарын районы АДХТ-ийн орлогч даргаар ажиллаж байсан хуульч Д.Тогтохжаргалыг, Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар мөн районы Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Төмөрийг тус тус сонгон баталжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны тэргүүлэгч гишүүдээр ҮАБХЕГ-ийн  орлогч дарга, хошууч генерал Ч.Саандар, Зам тээврийн яамны ажилтан Г.Сүрэн, Улсын төлөвлөгөөний комиссын ажилтан Ц.Болд, 37 дугаар  сургуулийн захирал Т.Пүрэвдорж, ЭМ-ийн 3 дугаар төвийн ерөнхий эмч Б.Түмэндэлгэр, хотын ЭАХТ- ийн байцаагч С.Батдорж нарыг баталсан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дүүргээ төлөөлөн А.Зул, С.Наранмандах, Д.Бямба, Ж.Чимэгсүрэн, Б.Төмөр, Ч.Үржээ, Ж.Оргил,  Ц.Нацагдорж нарын 8 төлөөлөгч олонхийн санал авч сонгогдлоо.

Хоёрдугаар хурал 1994-1996 он

Монгол Улсын Их Хурлаас сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2 жилийн хугацаагаар сонгож байхаар шийдвэрлэн хууль гаргасны дагуу 1994 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хороодын Иргэдийн Нийтийн Хурлаас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөн баталжээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Д.Тогтохжаргал сонгогдож, Н.Содномдорж, Д.Банзрагч, Т.Пүрэвдорж /МАХН/, Ц.Дэмбэрэлсүрэн, Л.Нямсамбуу /МҮАН/, Д.Ганболд нам бус/ нар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч гишүүдээр тус тус сонгогдон ажиллалаа.

Гуравдугаар хурал 1996-2000 он


1996 оны аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит сонгуулиар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 4 Түүхэн замнал жилийн хугацаагаар сонгогдон зохион байгуулагдав.

1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрин дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаар дүүргийн 18 хорооны Иргэдийн Нийтийн  Хурлаас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хэлэлцээд зөвшөөрөн баталжээ. Дээрх 35 төлөөлөгчийн 14 нь МАХН, 6 нь МСДН, 9 нь МҮАН, 6 нь нам бус хүмүүс байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар М.Энхболд, Ч.Бямбадорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Н.Батчулуун, Тэргүүлэгчдээр П.Жанчив, Ч.Чуваамид, Ш.Төмөрбаатар, Г.Болд, С.Хажидсүрэн нар сонгогдсон байна.

Дөрөвдүгээр хурал 2000-2004 он

2000 онд орон нутгийн сонгуулиар дүүргийн 18 хорооноос Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон 35 Төлөөлөгчдийн бүрэн эрхийг 2000 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаар хэлэлцээд зөвшөөрөн баталжээ. 35 төлөөлөгчийн  51% нь эрэгтэй, 48,6% нь эмэгтэй, 88,6% нь анх удаа сонгогдсон, 100% МАХН-ын гишүүдээс бүрдсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Тунгалаг, Тэргүүлэгч гишүүдээр “Түшиг даатгал” ХХК-ний менежер У.Заяат, “Дээж стар” ХХК-ний захирал Г.Одончойжав, 23 дугаар бүрэн дунд сургуулийн захирал, Гавъяат багш Д.Байгаль, Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Ж.Элбэгзаяа, ЭМ-ийн 2-р төвийн ерөнхий эмч Д.Оюунчимэг, Нийслэлийн МАХН-ын хяналтын хорооны дарга Ц.Дэмбэрэлсүрэн нар сонгогдов.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Х.Төмөр ажиллаж байв .

Тавдугаар хурал 2004-2008 он

2004 оны орон нутгийн сонгуулиар дүүргийн 18 хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг дүүргийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаар хэлэлцээд зөвшөөрөн баталжээ. МАХН-ын гишүүн 33, Эх орон намын гишүүн 1, Ардчилсан намын гишүүн 1 төлөөлөгч сонгогдсон байна. Үүнээс 52 нь эрэгтэй, 48 нь эмэгтэй төлөөлөгчид байв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Тунгалаг улиран сонгогдож, Тэргүүлэгч гишүүдээр Ц.Дэмбэрэлсүрэн, Д.Бат-Эрдэнэ, С.Цахиур, Д.Отгонбаатар, С.Тунгалаг, Б.Түвшинжаргал нар сонгогдлоо.

Зургаадугаар хурал 2008-2012 он

2008 оны орон нутгийн сонгуулиар дүүргийн 19 хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Анхдугаар хуралдаанаар хэлэлцэн баталжээ .

Энэ удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН-ын 23 гишүүн, АН-ын 12 гишүүн, нийт 29 эрэгтэй, 6 эмэгтэй төлөөлөгчдөөс бүрдсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ч.Батбилэг сонгогдон, Тэргүүлэгчдээр МАН-ын гишүүн Т.Идэрцагаан, Ж.Ганхуяг, С.Даваасамбуу, Г.Батсайхан,  АН-ын гишүүн Б.Батхуяг, Т.Бат-Эрдэнэ нар сонгогдон ажиллав.

2011 оны 11 дүгээр сард Тэргүүлэгч Ц.Даваасамбуу, Г.Батсайхан нарын оронд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл нар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээр нөхөн сонгогдсон.

Долдугаар хурал 2012-2016 он

2012 оны орон нутгийн сонгуулиар дүүргийн 19 хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Анхдугаар хуралдаанаар баталлаа .
Энэ удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН-ын 22 гишүүн, АН-ын 11 гишүүн, МАХН-ын 2 гишүүнээс бүрдсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгчдээр МАН-ын гишүүн Ж.Лхагвасүрэн, Ж.Чимэдцогзол, Ч.Буянжаргал, АН-ын гишүүн  Б.Батхуяг, Ц.Ганболд, МАХН-ын гишүүн Ц.Содхүү нар сонгогдон ажиллаж байна.
Төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 62 настай, хамгийн залуу нь 26 настай. Төлөөлөгчдийн 1/3 нь буюу 11 нь эмэгтэй төлөөлөгчид байна.

Төлөөлөгчдийн дотор улс төрийн албан хаагч 8, улс төрийн нам ТББ-ын сонгуультан 5, бизнесийн байгууллагын захирал, менежер зэрэг ажилтай 12, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 6 хүн байна. 34 төлөөлөгч дээд, 1 төлөөлөгч тусгай дунд боловсролтой, магистр зэрэгтэй 9, бакалавр зэрэгтэй 25 хүн байна.

Төрийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй 9, бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй 4, багш 5, инженер, техникийн мэргэжилтэй  10, бусад мэргэжлийн 7 хүн байна. Насны хувьд 25-45 насны 24 хүн, 45-55 насны 8, 55-аас дээш насны 3 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.

Наймдугаар хурал 2016-2020 он/

2016 оны орон нутгийн сонгуулиар дүүргийн 19 хорооноос Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Анхдугаар хуралдааны 1 дүгээр тогтоолоор баталсан. Энэ удаагийн ИТХ нь МАН-ын 30 гишүүн, АН-ын 5 гишүүнээс бүрджээ.  

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Д.Бат-Эрдэнэ улиран сонгогдож, Тэргүүлэгчдээр МАН-ын гишүүн С.Амарбаясгалан, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Н.Сайнболд, Х.Алтаншагай,  АН-ын гишүүн Б.Батхуяг нар сонгогдон ажиллаж байна. Төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 59 настай, хамгийн залуу нь 27 настай. Төлөөлөгчдийн 36,3 хувь буюу 11 нь эмэгтэй, үлдсэн 24 нь эрэгтэй. Улс төрийн албан хаагч 22, хувиараа бизнес эрхлэгч 6.

 

History of Council of Citizen’s Representatives

 

Chingeltei district has been forming the structure and organization and self management governance which conform with the state legislations since the first time of its establishment.

The First Council  (1992-1994)

The first meeting of The Citizen’s representatives council of Chingeltei was held in September 19, 1992 by the degree numbered 12 dated September 06, 1992 approved by chairman of People’s Khural of Members of Sukhbaatar district. The full rights of the representatives who were elected to Council of Citizen’s Representatives were approved by all meeting which involved 2023 Citizen’s of the 18 khoroos.

The Second Council (1994-1996)

State Great Khural of Mongolia passed a law to elect the council of representatives of soum and districts for 2 years period, therefore the full authority of 35 representatives who were elected to Council of Citizen’s Representatives of the district was approved by All Citizen’s Meeting of altogether 18 khoroos of the district in June 1994.

The 3rd council (1996-2000)

Council of Citizen’s Representatives of Chingeltei district and its representatives were elected by the regular election of Citizen’s Representatives of provinces, cities, soums and districts in 1996 for 4 years period. The full authority of 35 representatives who were elected to Council of Citizen’s Representatives of the district was approved by All Citizen’s Meeting of 18 khoroos in October 25, 1996 after having considered by the First Forum of Council of Citizen’s Representatives.

The 4th Council (2000-2004)

The full authority of 35 representatives who were elected by the local election of 2000 to Council of Citizen’s Representatives of the district was approved by All Citizen’s Meeting of 18 khoroos in October 18, 2000 by the First Forum of Council of Citizen’s Representatives.

The 5th Council (2004-2008)

The full authority of 35 representatives who were elected by the local election of 2004 to Council of Citizen’s Representatives of the district was approved by All Citizen’s Meeting of 18 khoroos by the First Forum of Council of Citizen’s Representatives.

The 6th Council (2008-2012)

The full authority of 35 representatives who were elected by the local election of 2008 to Council of Citizen’s Representatives of the district was approved by All Citizen’s Meeting of 19 khoroos in December 17, 2008 by the First Forum of Council of Citizen’s Representatives.

The 7th Council (2012-2016)

The full authority of 35 representatives who were elected by the local election of 2012 to Council of Citizen’s Representatives of the district was approved by All Citizen’s Meeting of 19 khoroos in December 10, 2012 by the First Forum of Council of Citizen’s Representatives.

Party membership

Mongolian People’s Party                               22 or 62.8 %

Democratic Party                                            11 or 31.4 %

Mongolian People’s Revolutionary Party       2 or 5.7 %

Age

25-45                                                   24 people                    

45-55                                                   8 people

Above 55                                            3 people

Gender

Male                                                    24 or 68.5%

Female                                                 11 or 31.5%

Profession

Lawyer                                                9

Economist, accountant                        4

Engineer                                              10

Teacher                                                5

Other                                                   7

Election status

First time elected                                30 citizens

Elected more than 2 times                  5 citizens

 

 

 

 

 

                              

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%