Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ХУРЛЫН ХОРОО ХАРЬЯАЛАХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД АЖИЛЛАЛАА 2024.03.20

2024-03-20

Өнөөдөр /2024.03.20/ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо харьяалах асуудлын хүрээнд дүүргийн Теле хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Теле хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга С.Энхтайван дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд хурлын хорооны гишүүд төвийн үйл явцтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, холбогдох асуудлуудын хүрээнд санал солилцов.
Дүүргийн иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн 21 хорооны 565 цэгт 2207 камерыг байршуулсан бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах 25 ширхэг ханан дэлгэц, нэг дор 800 ширхэг камерын дэлгэцийг харах хүчин чадалтай, стандартад нийцсэн зориулалтын хана, шал, хөргүүр зэргийг цогцоор нь шийдсэн олон улсын жишигт нийцсэн Теле хяналтын нэгдсэн төв юм.
Ингэснээр дүүргийн 51,7 га талбай бүхий нутаг дэвсгэрийг камерын бүрэн хяналтад авч, “Ногоон бүс” болсон бөгөөд үүний үр дүнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 56 хувиар өссөн байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1331
518 / 39%
423 / 32%
190 / 14%
200 / 15%