Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Цаг үеийн мэдээ


нийт 1472

ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. 2024.09.10

2024-09-10 25
Чингэлтэй дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй, хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ нийт 156 иргэдийгээ өнөөдөр Түвдэнпэлжээлин хийддээ урьж, буян ном хуруулж хүндэтгэл үзүүллээ.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХЭЛМЭГСЭД, ТЭДНИЙ ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮ, ТӨРӨЛ ТӨРӨГСДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. 2024.09.10

2024-09-10 26
Өнөөдөр /2024.09.10/ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Чингэлтэй дүүргийн салбар комиссын дарга Б.Мөнхбат, ажлын албаны албан хаагчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 2024.09.05

2024-09-04 43
Өнөөдөр /2024.09.04/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч З.Бямбажав, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн ЭМТ-ийн менежер Т.Нямжав нар дүүргийн 13-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн орчин нөхцөл, эмчилгээ, үйлчилгээ, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлт, инженерийн шугам сүлжээтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-09-03 45
Өнөөдөр /2024.09.03/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн ЭМТ-ийн менежер Т.Нямжав нар дүүргийн 1-12, 20, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн орчин нөхцөл, эмчилгээ, үйлчилгээ, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлт, инженерийн шугам сүлжээтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо

“ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2024,09,02

2024-09-02 47
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Улсын бүртгэлийн хэлтэс, Гэрлэх Ёслолын ордонтой хамтран "Олон улсын Залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн дулаан уур амьсгал, харилцан хүндлэл, итгэлцлийг төлөвшүүлэх, гэр бүлийн хариуцлага, бие биесээ харилцан хүндэтгэх, тогтвортой бат бөх харилцаатай байхын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах” арга хэмжээг зохион байгууллаа.

СУРАГЧДАД СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

2024-08-29 50
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хичээлийн шинэ жилийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хичээлийн хэрэгсэл гардуулах үйл ажиллагааг өнөөдөр /2024.08.30/ дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгууллаа.

“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2024” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2024.08.29

2024-08-29 45
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “Бүтээн байгуулалт-хамтын ажиллагаа” сэдэвт ажил олгогч эздийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА 2024.08.28

2024-08-28 56
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны 8 дугаар хуралдаанаар төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлуудын хүрээнд хуралдлаа.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2024-08-26 42
Өнөөдөр /2024.08.26/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Орлогч З.Бямбажав, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, , Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Т.Эрдэнэсүрэн нар Ерөнхий боловсролын 23, 24, 37, 39, 117, 140, 145 дугаар сургуулиудын 2024-2025 оны хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан сургалтын орчин, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлт, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаар дамжуулан хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө түргэн шуурхай шийдвэрлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 103 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2024-08-26 45
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Залуучуудын өдрийг тохиолдуулан дүүрэг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд, үнэтэй хувь оруулж буй дүүргийн иргэдэд Засгийн газрын шагнал, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Чандмань одон, дүүргийн Засаг даргын хүндэт тэмдэг, хөдөлмөрийн алдар, Монголын залуучуудын холбооны шагнал гардууллаа.

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2024-08-22 52
Дүүргийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн 6182 м/кв талбай бүхий өргөтгөлийн барилгын ажлыг өмнөх оны 5 сард эхлүүлсэн билээ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2024-08-21 48
Өнөөдөр /2024.08.21/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, Иргэний оролцоо, эрх зүй, мэдээлэл харилцааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар Ерөнхий боловсролын 5, 50, 149 дүгээр сургуулиудын 2024-2025 оны хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан сургалтын орчин, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын засвар шинэчлэлт, өргөтгөл, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаар дамжуулан хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө түргэн шуурхай шийдвэрлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

ЯЙЗҮ ХОТЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЖ БАЙНА. 2024.08.19

2024-08-19 58
Өнөөдөр /2024.08.19/ Япон улсын Шизуока мужийн Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Сакакибара Шёожи тэргүүтэй нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй зочид, төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчиллаа.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС IX ХУРАЛДААН БОЛЛОО

2024-08-09 87
Өнөөдөр /2024.08.09/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдаан хуралдлаа.

ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ИРГЭНД ГЭР ОЛГОВ

2024-08-07 68
Гал түймрийн улмаас орон гэргүй болсон Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Ч.Алтанцэцэгт дүүргийн Улаан загалмайн хорооны санхүүжилтээр иж бүрэн таван ханатай гэр олголоо.

ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЖ БАЙНА.

2024-08-02 98
Өнөөдөр /2024.08.02/ Япон улсын Шизуока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон удирдлагууд Чингэлтэй дүүрэгт айлчиллаа.

“ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-06-20 163
Дүүргийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дүүргийн 1-24 дүгээр хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын иргэдийн зөвлөлийн ахлагч, нарийн бичиг, гишүүдэд “Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Онцгой байдлын газрын хурлын зааланд зохион байгууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-06-19 169
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны 6 дугаар хуралдаанаар төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудын хүрээнд хуралдлаа.

"D-Parliament" болон "D-ӨРГӨДӨЛ" - НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ

2024-06-07 211
Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээсэн. Энэхүү платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болж байгаа юм.

ЯЙЗҮ ХОТООС БЭЛЭГЛЭСЭН ГАЛЫН МАШИНЫГ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ГАРДУУЛЛАА

2024-06-05 160
Япон Улсын Шизуока мужийн Яйзү хотод 2023 оны 10 сард хийсэн айлчлалын хүрээнд гамшгийн үед бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Яйзү хотоос дэмжлэг үзүүлэн галын машиныг бэлэглэсэн бөгөөд өнөөдөр ийнхүү дүүргийн Онцгой байдлын хэлтэст тус машиныг албан ёсоор гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1470
582 / 40%
462 / 31%
210 / 14%
216 / 15%