Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Хурлын даргын мэндчилгээ

2021-01-01

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Цахим талбарт” саатан зочилж буй иргэн таны амар амгаланг айлтган мэндчилье.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хүний хөгжилд тулгуурласан, Төр иргэний хамтын ажиллагааг сайжруулж, дүүргийн нийгэм, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх зорилго тавин, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шударга, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллаж байна.  
Бид дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ эрүүл аюулгүй ая тухтай амьдрах нөхцөл, хүүхэд залуучуудын сурч хүмүүжих орчин, ахмад настнуудын нийгмийн халамжийг сайжруулах, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.

Та бүхэнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж байгаа бодлого шийдвэр, хууль, дүрэм журмын хэрэгжилтийн талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд, Иргэн та манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт эргэлзэхгүй байна.Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
Бүлтэнхүүгийн МӨНХБАТ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%