Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

2024-03-21

Өнөөдөр /2024.03.21/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Нийтийн биеийн тамир” дэд хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар амжилттай хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан илгээлтийг Чингэлтэй дүүрэг хүлээн авлаа.
Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөл бөмбөгийн хэлтсийн дарга Д.Тэрбаатар нар Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Н.Батсүмбэрэлд гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч М.Болд Чингэлтэй дүүрэг Хөл бөмбөгийн стандарт талбай байгуулсан цөөхөн аймаг, дүүргийн нэг бөгөөд “Нийтийн биеийн тамир”, “Нийтийн хөл бөмбөг” хөтөлбөрийг дүүрэгтээ амжилттай хэрэгжүүлж байгаа явдалд талархлаа илэрхийллээ.
Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан Хайрхан төвийн хөл бөмбөгийн талбайг зөвхөн дулааны улиралд ашиглаж байгаа бол цаашдаа МХБХ-ны Төв аймагт байгуулсан дөрвөн улирлын турш ашиглаж болохуйц хөл бөмбөгийн талбай бий болсонтой адил битүү болгохын төлөө судалгааны ажил хийж байгаа, мөн хууль бусаар олгогдсон газрыг чөлөөлж, Чингэлтэй дүүргийн иргэд үйлчлүүлж байх соёлын болон спортын барилга байгууламжуудыг барихаар төлөвлөн, ажиллаж байгаагаа дурдлаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%