Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ТҮҮХИЙН ХУУДАСНААС

2014-10-10


УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ТҮҮХИЙН ХУУДАСНААС

Чингэлтэй дүүрэг 1992 онд шинээр байгуулагдсан учир Улаан загалмайн  байгууллага  2001 оны  дунд үе хүртэл байсангүй. Дүүргийн  онцлог байдал, үүсч байгаа хэрэгцээ, шаардлага, дүүргийн төр захиргааны байгууллага, иргэдийн  хүсэлтээр тус дүүрэгт Улаан загалмайн хороо байгуулж ажиллуулах зайлшгүй нөхцөл бүрдсэн.
§ 2001 оны 2–р сарын 28-нд Монголын Улаан Загалмайн Хорооны шийдвэрээр Анхны хорооны гишүүдийн  зохион байгуулах хурал хуралдаж,  Чингэлтэй  дүүрэгт  Улаан загалмайн хороо байгууллаа. Хороог 35 гишүүнтэйгээр байгуулж, УЗХорооны анхны даргаар дүүргийн ИТХ-ындарга  Ц.Тунгалагийг сонгож, анхны нарийн бичгийн даргаар  Ч.Уранчимэгийг  томилон ажиллуулсан.
§ 2001 оны 11-р сарын 7-нд  Монголын Улаан Загалмайн Хорооны  Ерөнхий нарийн бичгийн даргын  шийдвэрээр дүүргийн Улаан Загалмайн Хорооны бүтэц зохион байгуулалтад шинэчлэл хийж,  Улаан загалмайн хорооны нарийн бичгийн дарга болон аппаратыг өөрчлөн УЗХ-ны нарийн  бичгийн  даргаар Д.Цэрэнсодномыг томилон ажиллуулав.
§ 2002 оны 1-р сарын 1–нээс Улаан загалмайн хороо шинэчилсэн бүрэлдэхүүнээр  ажиллаж эхэлсэн.
§ 2003 оны 12-р сарын 28-нд  Улаан Загалмайн Хороо-Хүмүүнлэгийн төвийн  барилга ашиглалтанд орж, нээлтээ хийснээр нийслэлийн төвийн 6 дүүргээс өөрийн  байртай  анхны  Улаан загалмайн Хороо болсон. Барилгын  санхүүжилтийн 15 хувь нь Олон Улсын Улаан  Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны,  15 хувь нь  дүүргийн  ЗДТГазрын,  70 хувь нь хүмүүнлэгийн  үйлсийг  дэмжигчдийн дэмжлэг, татвар хандиваар  бүрдсэн байна.
 
УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

§ Улаан загалмайн хорооны дарга /тэргүүн/, тэргүүлэгчид

 
§ Удирдах зөвлөл  
Улаан загалмайн хороо нь Удирдах зөвлөлийн  9 гишүүдтэй.  Үүнд: дүүргийн  Засаг  дарга Д.Ганболд,  ОБХ-ийн дарга  А.Дамцагдорж,  Хүрд ХХК-ийн  дэд захирал  Б.Мөнхбат, ТТАХНЭ-ийн  дарга Ш.Жаргалсайхан, ХХҮХ-ийн  дарга Д.Оюунсүрэн  нар УЗХорооны  Удирдлага зохион байгуулалт,  үйл ажиллагааны үр дүн,  тогтвортой  байдлыг  сайжруулж, хүмүүнлэг  үйлсийг дэлгэрүүлэхэд бодьтой  дэмжлэг  үзүүлэн  ажиллаж  байна.

§ Санхүүгийн комисс
Ц.Эрдэнэтөгс, Э.Буян-өлзий, С.Мятавжанцан нар  Улаан загалмайн хорооны  санхүүгийн  үйл ажиллагаанд  тогтмол  хяналт  тавьж, дүгнэлт хийн, заавар  зөвлөгөө өгч  ажилладаг  тул  санхүүгийн  элдэв  зөрчил, өр  авлагагүй ажиллаж байна.

§ Нарийн бичгийн дарга нар  
Улаан загалмайн хорооны анхны нарийн бичгийн даргаар Ч.Уранчимэг 2001 оны 2-р сарын 28-наас 2001 оны 11-р сарын 7 хүртэл ажиллаж байв.


§ Улаан загалмайн хорооны хамт олон

 

ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ТҮҮНИЙ ЗОРИЛГО 

§ Эрүүл мэнд, анхны тусламж
Зорилго: Олон нийтэд аливаа осол гэмтэл, гэнэтийн өвчлөл тохиолдсон үед эмнэлгийн мэргэжлийн тусламж авах хүртэл өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадал, чадвар эзэмшүүлж, тэдгээрээс шалтгаалах аливаа  хүндрэлүүдийг багасгах, болзошгүй осол гэмтлээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах

Хүн амд эрүүл мэндийн мэдлэг дадал олгох замаар  тэдний эрүүл мэндийн  эмзэг байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх

§ Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ
Зорилго: Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, сэрэижлүүлэх, болзошгүй нөхцөлд хариу арга  хэмжээ авах бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай анхны тусламж, сэтгэл зүйн  дэмжлэг үзүүлэх,  нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэх

§ Олон нийтэд тулгуурласан халамж үйлчилгээ
Зорилго: Төрөөс хэрэгжүүлж байгаа нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа шилжин суурьшигсад болон хамгийн эмзэг бүлгийн хүмүүст сайн дурынхны оролцоотойгоор, улаан загалмайн халамжийн өргөөгөөр  дамжуулан халамж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэнд, амьдралын чанарыг нь  сайжруулах,  амьдрах ухаанд суралцахад нь  дэмжлэг  үзүүлэх

§ Цусны донорын хөтөлбөр
Зорилго: Донорын хуулийг  сурталчлан, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цусны аюулгүй байдлыг сурталчлах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гүйцэтгэх.

§ ХДХД/ДОХ-ын хөтөлбөр
Зорилго:  ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх болон ХДХВ/ДОХ- той амьдарч байгаа хүмүүсийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох явдлын эсрэг ухуулга сурталчилгаа зохион байгуулж, нэгэнт халдвар авсан хүмүүст  тус дэмжлэг үзүүлэх

§ Хүүхэд залуучуудын  улаан загалмайн хөдөлгөөн
Зорилго: Залуучуудын Улаан Загалмайн Хөдөлгөөн нь үндэсний ёс заншил ардын уламжлалыг шингээсэн хүн хүнээ эрхэмлэн дээдлэх, хүнлэг энэрэнгүй үзлийг хүүхэд залуучуудад таниулж төлөвшүүлэх, хүмүүнлэг үйлсэд тэдний оролцоог идэвхижүүлэх

Хүүхэд залуучуудын сайн дурын үүсгэл санаачлагыг бүх шатанд дэмжиж тэднийг давуу сайн чанараа хөгжүүлэхэд нь тусалж дэмжих

§ Мэдээлэл сурталчилгаа
Зорилго:  Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний эрхэм зорилго, үйл ажиллагаа, Олон улсын Нигүүлсэнгүйн хууль, Хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан, хүмүүнлэгийн үйлсийн эгнээг өргөжүүлэх

 
2001 ОНООС ХОЙШ ХЭРЭГЖСЭН ХҮМҮҮНЛЭГИЙН  ТУСЛАМЖУУД
 
§  2001 онд  тус дүүрэгт  гарсан  Шүлхийн өвчний голомтонд орсон эмзэг бүлгийн өрх,  ажиллагсдад
§  2003 онд болсон үерийн гамшигт нэрвэгдэгсдэд зориулж яаралтай болон нөхөн сэргээх тусламж
§  2003 онд “Хүмүүнлэгийн тусламж -2003” төсөл
§  2009 онд 18-р хороонд гарсан гал түймэрт нэрвэгдсэн өрхүүд
§  2010 онд  нэн эмзэг бүлгийнд зориулсан “ЭКО” төсөл
§  АШХ, иргэдийн хүсэлтээр нийт 900 гаруй өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

 
УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА

§  2009 оноос Италийн хүмүүнлэгийн байгууллагатай хамтран “Чингэлтэй  дүүргийн гудамжны хүүхэд” төсөл
§  2008 оноос Чехийн Каритас байгууллагатай “Дадлагажуулагч байгууллага” төсөл
§ 2009 оноос эхлэн дүүргийн  Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран “Асрамжлагч сайн  дурынхны гэрийн үйлчилгээ”, “Халамж үйлчилгээ-2010”, “Халамж үйлчилгээ-2011” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
§  Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтын ажиллагаагаа тогтмолжууллаа.

 
УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
 
§  2001 оны  ажлаар  МУЗН-ийн хэмжээнд 33 хорооноос 31-р байранд шалгарч байсан бол 2002 оны ажлаар Нийслэлийн хэмжээнд 1-р байр эзэлсэн. /Нийслэлийн  ДШУЗХороодын  ажлыг тусад нь дүгнэсэн/
§  2003 оноос  эхлэн  МУЗН-ийн  33 хорооноос шилдэг  10 хороонд  багтаж,  жил бүр эхний 1-3-р байранд шалгарч,  үндсэн  хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хамрах цар хүрээ, санхүүгийн хүчин чадавхаараа тэргүүлж ирлээ.
 
УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ЗАРИМ ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
 /2011 оны байдлаар/
    § Анхан шатны хороо – 35
    § Гишүүд дэмжигчид - 38000
    § Татвар төлөгч гишүүд – 975
    § Ивээн тэтгэгч Онцгой гишүүд – 121
    § Улаан Загалмайн Хүмүүнлэг  байгууллага - 11
    § ЗУЗ-ын болон  Өсвөрийн Улаан Загалмайн гишүүн – 2300
    § Сайн дурын идэвхтэн – 480

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%