Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Цаг үеийн мэдээ


нийт 1418

МЭНДЧИЛГЭЭ

2024-02-09 99
Чингэлтэйчүүд та бүхэндээ билгийн тооллын ХVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭЭД ШАГНАЛ “ЧАНДМАНЬ” ОДОН БОЛОН ДҮҮРГИЙН “ХҮНДЭТ ИРГЭН”-Д ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2024-02-08 98
Арван долоодугаар жарны “Хилэнт эх хэмээх модон луу жил”-ийн сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Доржийн Амарын дүүрэг, орон нутгийн хөгжил, цэцэглэлтэд эрхэлсэн ажил, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажилласан амжилт бүтээлийг нь өндрөөр үнэлж Чингэлтэй дүүргийн “Хүндэт Иргэн”-ээр өргөмжлөн алдаршуулж, шагналыг гардууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 100 НАСТАЙ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-02-07 99
Нийслэлийн Чингэлтэй дүүргээс дүүргийнхээ 100 настай ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг гардууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-02-06 86
Өнөөдөр /2024.02.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2024 оны ээлжит хоёрдугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр хуралдлаа. Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Зөвлөлийн гишүүн Д.Ядамжав, Н.Бямбагэрэл, Ч.Ариунчимэг, Б.Болортунгалаг, Н.Доржпүрэв, Т.Найдан нар оролцов.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2024.02.02

2024-02-02 94
Өнөөдөр /2024.02.02/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны 1 дүгээр хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлуудын хүрээнд хуралдлаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛД ХҮНСНИЙ ТУСЛАМЖИЙН БАГЦ ГАРДУУЛЛАА

2024-01-18 150
Өнөөдөр /2024.01.18/ иргэдийг хоггүй, эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах ая тухыг бүрдүүлэхэд хоёргүй сэтгэл зүрхээ зориулан ажилладаг тохижилт үйлчилгээний компанийн ажилтнуудад нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэнх” ХХК-иас бэлдсэн 50 ширхэг хүнсний тусламжийн багцыг гардууллаа.

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-01-16 110
Өнөөдөр /2024.01.16/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Монгол улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 32 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийн дунд Үндсэн хуулийг сурталчлах зорилгоор “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-01-15 160
Өнөөдөр /2024.01.15/ Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 32 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа нар дүүргийн харьяат, ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-01-15 86
Өнөөдөр /2024.01.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан цахим болон танхимаар хуралдлаа. Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Зөвлөлийн гишүүн Д.Ядамжав, Н.Бямбагэрэл, Ч.Ариунчимэг, Б.Болортунгалаг, Т.Найдан нар оролцов.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2024-01-12 115
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцооны шаардлага ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх болсонтой холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагаас “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх ач холбогдол, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН УРОЛОГИ, АНДРОЛОГИЙН ҮЗЛЭГИЙН ӨРӨӨ БАЙГУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-01-05 154
Эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, төрөөс үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүжилтээр дүүргийн Эрүүл мэндийн төвд Эрэгтэйчүүдийн урологи, андрологийн үзлэгийн өрөө байгуулахад шаардлагатай биеийн найрлагын анализатор, өвчтөний хяналтын монитор, компьютер, принтер болон техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

ХАСХОМ гаргах хуулийн хугацаа

2024-01-02 148
Мэдүүлэг гаргагч ТА, ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ болон ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ ЖИЛ бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын цахим системд нэвтрэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын талаар үнэн зөв мэдүүлэх бөгөөд өөрийн байгууллагын мэдүүлэг бүртгэх ажилтанд баталгааны маягтаар хүлээлгэн өгч бүртгүүлнэ.

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН СПОРТЫН МАСТЕР Ч.БОЛДБААТАРЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2024-01-02 111
Арваннаймдугаар хорооны ахмад настан, Хөнгөн атлетикийн Спортын мастер Ч.Болдбаатар Филиппин улсад зохион байгуулагдсан Мастеруудын Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 1500 метрийн гүйлтэд Хүрэл, 4х400 метр буухиа болон 500 метрийн гүйлтийн зайд тус тус Мөнгөн медаль хүртсэн тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА 2023.12.22

2023-12-22 127
Өнөөдөр /2023.12.22/ хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид, ажилчдыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, Засаг даргын "Хөдөлмөрийн алдар" хүндэт одонгоор шагнаж урамшууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭЭД ШАГНАЛ “ЧАНДМАНЬ” ОДОНГ ГАРДУУЛЛАА 2023.12.21

2023-12-21 105
Шинэ оны босгон дээр хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид, иргэдийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, Хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААН БОЛЛОО

2023-12-15 136
Өнөөдөр /2023.12.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаан хуралдлаа.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО. 2023.12.13

2023-12-13 144
Өнөөдөр /2023.12.13/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 2023.12.13

2023-12-13 126
Өнөөдөр /2023.12.13/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХI хуралдааны хэлэлцэх асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд өргөтгөсөн хэлбэрээр хуралдлаа.

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА, ГАДААД ҮЗЭМЖ БҮРДҮҮЛЭЛТ ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-12-13 191
Өнөөдөр /2023.12.13/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооноос санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй хамтран төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадвар, харилцаа хандлага, иргэд, олон нийт, дүүргийн хамтын ажиллагаа, харилцааны ур чадвар болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор “Төрийн албан хаагчдад ёс зүй, харилцаа хандлага, гадаад үзэмж бүрдүүлэлт ” арга хэмжээг Нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%