Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“ЭКО ДҮҮРЭГ-ЭРҮҮЛ ИРГЭН” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2024-03-21

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хог хаягдлыг ангилан хаях талаарх мэдлэг, мэдээлэл, байгаль орчинд хор хөнөөлгүй ээлтэй цэвэр цэмцгэр хандлагыг төлөвшүүлэх, Эко бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Эко дүүрэг-Эрүүл иргэн” сэдэвт сургалтыг Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн, Экологийн цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.
Олон улсын хог хаягдлын 3R менежмент, хог хаягдлын хор уршиг, тэдгээрийг ангилан ялгах хэрэгцээ шаардлага, ангилан ялгах зааварчилгаа болон эко бүлгийн үйл ажиллагаа, оролцоо, манлайллын талаарх сургалтыг Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн сургагч багш А.Болортуяа, Хог хаягдлын хуулийн талаарх мэдээллийг Экологийн цагдаагийн албаны байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Болорсолонго нар танилцуулсан бөгөөд сургалтад 37, 117, 149 дүгээр сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчид хамрагдлаа.
Сургалтад оролцогч нарт Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ч.Мягмарсүрэн мэндчилгээ дэвшүүлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар хүүхдүүд хог ангилан хаях мэдлэгт суралцаж, байгаль орчинд хор хөнөөлгүй ээлтэй цэвэр цэмцгэр хандлагыг төлөвшүүлэхийг зорьсноороо онцлог юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1331
518 / 39%
423 / 32%
190 / 14%
200 / 15%