Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 2024.03.20

2024-03-20

Өнөөдөр /2024.03.20/ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдаж, Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тайлантай танилцлаа.
Хуралдаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Х.Алтаншагай гишүүд Н.Доржпүрэв, Т.Найдан, Д.Ядамжав, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Насанбат, Д.Уянга, Ч.Мягмарсүрэн, Б.Болортунгалаг, Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж нар оролцов.
Хурлын хорооны гишүүд танилцуулгатай холбогдуулан санал солилцон, Чингэлтэй дүүргийн гадаад харилцааг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулж, батлуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгч, Хурлын хорооны санал, дүгнэлтэд тусгаж ажиллахаар боллоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1331
518 / 39%
423 / 32%
190 / 14%
200 / 15%