Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Хурлын Зөвлөлийн 2023 оны 68 дугаар захирамж

Огноо: 2023-10-27 Дугаар:68 Нээгдсэн:109

Хурлын хороодыг хуралдуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.3, 52.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолын хавсралтын 5.1.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2023 оны ээлжит 09 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдааны тов зарлагдсантай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий хурлын хороодыг хуралдуулсугай.

2.Хурлын хороодыг хуралдуулах удирдамжийг хавсралт ёсоор баталсугай.

3.Хурлын хороод ажиллахад шаардагдах зардлын төсвийг Хурлын төсвийн зардлаас гаргахыг Хурлын Ажлын алба (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Туяа)-нд зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГА                                                          Б.МӨНХБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%