Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Хурлын Зөвлөлийн 2023 оны 67 дугаар захирамж

Огноо: 2023-10-27 Дугаар:67 Нээгдсэн:138

Чингэлтэй дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус

тавдугаар хуралдааны хэлэлцэх

асуудлын дараалал тогтоох тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.6 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолын хавсралтын 4.1.1 дэх заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2023 оны ээлжит 09 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтсугай. Үүнд:

1)    Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2)    Төрийн цол, одон, медалиар шагнуулахаар уламжлах тухай

(Илтгэгч нь: Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл)

3)    Санал уламжлах тухай

(Илтгэгч нь: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Ядамжав)

2.Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Туяа), Засаг даргын Тамгын газар (дарга П.Баянбаатар)-т тус тус даалгасугай.

 

 

 

ДАРГА                                               Б.МӨНХБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%