Дэлхийн ЭМЧ нарын өдрийг угтан зохион байгуулсан СУДЛААЧ ЭМЧ-2017 Эрдэм шинжилгээний бага хурал БОЭТ-ийн сургалтын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хурал эмнэлгийн тусламж үйлчилгээ, Нийгмийн эрүүл мэнд гэсэн 2 чиглэлээр зохион байгуулагдаж:
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр
1-р байранд БОЭТөв. П.Сэргэлэн нарын Жирэмсэнд тохиолдох архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин
2-р байранд БОЭТөв. Г.Саранцэцэг. Дорнод аймагт Ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн амьдарсан хугацааг судалсан дүн
3-р байранд БОЭТөв. Ф.Болортуяа Бөөрний дутагдалтай өвчтнүүдэд Артери-Венийн судас хоорондын залгалт хийсэн мэс ажилбарын үр дүн илтгэлүүд шалгарсан бол
Нийгмийн эрүүл мэнд чиглэлээр
1-р байр: Асралт Үйлс Өрхийн ЭМТөв. С.Өлзийхишиг нарын ӨЭМТ-ийн 3 хүртэлх насны хүүхдийн Д аминдэмийн дутагдалд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан нь илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
БОЭТ-өөс амжилттай оролцож байр эзэлсэн эмч нарыг Хайлаар, Манжуур хотын эмнэлэгт туршлага судалж аялах эрхээр давхар шагналаа.