Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАРИМ ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2017-03-18

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ёслол хүндэтгэл”-ийн танхимд “Монгол цэргийн өдөр”, зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. 

Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар гардууллаа. 
“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн ахмад багш С.Лхагважав, “Алтан гадас” одонгоор Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнгөнсар, “Окинск” ХХК-ийн хүнсний үйлдвэрийн инженер, технологич Д.Эрдэнэлхам, “Нью процесс” ХХК-ийн менежер Л.Алтанцэцэг, Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Амгалан нарын 8 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Чингэлтэй дүүргийн 11 хорооны хэсгийн ахлагч Д.Бат-Орших, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч,  7 дугаар хорооны ИНХ-ын дарга Д.Баянбат нарын 4 хүн энгэрээ мялаалаа. 









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%