Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

​ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017-03-14

1. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас дараах төслийг  хэрэгжүүлэх зорилгоор гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: “Иргэдэд түгээмэл үйлчилгээ үзүүлж буй Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийн талаарх судалгаа” гаргах.  
 2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг  нэмэгдүүлж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно.  
 3. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.  
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг  даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны  алба, 203 тоот өрөө, Утас: 70110769   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%