Аймгийн ИТХ ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлын хөрөнгөөр 2016 онд хийгдсэн Дорнод аймгийн Агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, менежментийн төлөвлөгөөг хэлэлцэн 02 дугаар тогтоолоор дэмжин БОАЖЯ-нд батлуулахаар уламжлаад байна.
Агнуур зохион байгуулалтын ажлыг тухайн бүс нутагт Ан амьтны тухай хуулиар 4 жил тутамд нэг удаа хийдэг бөгөөд манай аймагт хамгийн сүүлд 2012 онд хийгдэж байсан.
Иймд 2016 онд агнуурын амьтдын тооллого, нарийвчилсан агнуур зохион байгуулалт хээрийн судалгааны ажлыг бүх сумдад хийлээ.
Ингэснээр аймгийн нутаг дэвсгэр дэх агнуурын амьтдын тоо толгой тодорхой болж, агнуурын бүс нутаг тогтоогдон, шинэ менежмент хэрэгжүүлэх төлөвлөхөд шинжлэх ухааны байгууллагаас гаргасан тооцоо судалгааг ашиглах боломж бүрдэж байна. /тооллогын дүн нь хэлбэлзэлтэй/
№ | Зүйлийн нэр | Нөөц /Ширхэг/ |
1 | Цагаан зээр | 699715 |
2 | Халиун буга | 1311 |
3 | Хар мөрний хандгай | 115 |
4 | Зэрлэг гахай | 981 |
5 | Бор гөрөөс | 1710 |
6 | Саарал чоно | 1344 |
7 | Монгол тарвага | 9492 |
8 | Шилүүс мий | 280 |
9 | Нохой зээх | 100 |
10 | Шар үнэг | 3582 |
11 | Хярс үнэг | 4378 |
12 | Мануул мий | 500 |
13 | Халздай дорго | 1700 |
14 | Ойн солонго | 3000 |
15 | Өмхий хүрэн | 1130 |
16 | Хотны үен | 5000 |
17 | Цагаан үен | 2500 |
18 | Чандага туулай | 1500 |
19 | Бор туулай | 8640 |
20 | Заарт харх | 2500 |
21 | Бараан хэрэм | 1000 |
22 | Жирх | 2000 |