Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахын эсрэг “Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спирт үү спорт уу” сэдэвт сумдын волейболын лигийн тэмцээний 4 бүсээс шалгарсан Баян-Уул, Баяндун, Чулуунхороот, Чойбалсан, Халхгол, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн сумдын тамирчид 2017 оны 02 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд аймгийн биеийн тамир спортын газрын зааланд ЦОМЫН ТӨЛӨӨ өрсөлдөнө. ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.