“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн
хүрээнд аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг
чадавхижуулах сургалт Хэнтий аймгийн Чингис хотноо болж байна.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрх зүйн үндэс, ИТХ-ын
хуралдаан хуралдааны дэг”, Монгол Улсын гавъяат эдийн засагч, хурлын
Төлөөлөгч Л.Түвдэнням “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага” сэдвээр
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд сургалт
зохион байгуулж байна. Сургалт 7 хоног үргэлжилнэ.