Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан "Шуурхай бүлэг" ажиллаж байгаа. Шадар сайд 18-ны өдөр Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн Баян-Уул сум, 19-ны өдөр Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад ажиллаж, өнөөдөр Чойбалсан хотод аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Үүний дараагаар Баянтүмэн суманд ажиллан, Сүхбаатар аймагруу хөдлөх юм.