Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Дорнод аймгийн 2016 оны шилдэгүүдийг шалгарууллаа

Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг, иргэд олон нийтэд, хүргэхэд идэвхи, санаачлагатай ажиллаж, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж байгаа төрийн албан хаагч, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжийн дарга, бизнесмэн, сурлага, соёл, урлаг спортын амжилт гаргасан оюутан,  тамирчин, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Дорнод аймгийн иргэнийг алдаршуулах, хөдөлмөр бүтээлийг үнэлж, 2016 оны Дорнод аймгийн оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр боллоо.

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДЭГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН  ДОРЖНЯМБУУГИЙН ОТГОНДАЛАЙ



  1. 2014 оны Инчоны Азийн наадмаас алтан медаль
  2. Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө, 1 алт
  3. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 дугаар байр
  4. 2015 оны Тайландын нийслэл Бангкок хотод зохиогдсон Боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
  5. Монгол туургатан боксын анхдугаар их наадмаас мөнгөн медаль
  6. 2016 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
  7. “Рио-2016” олимпийн эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЛБАН ХААГЧ  ХЭРЛЭН СУМЫН VIII СУРГУУЛИЙН ХИМИЙН БАГШ БААТАРСҮРЭН ОВОГТОЙ НАРАНТУЯА



Баатарсүрэн овогтой Нарантуяа нь 1978 онд төрсөн, Химийн багш мэргэжилтэй, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй, боловсрол судлалын магистрант, боловсролын байгууллагад 15 жил ажиллаж байна.

2016 оны амжилтаас дурдвал МУБИС-аас зарласан, “Мультмедиа программыг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” үндэсний VIII уралдаанд дэд байр

Аймгийн төрөлжсөн олимпиадад “Хими” багш төрөлд 1-р байр

Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсон

Аймгийн 2016 оны шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд тэргүүн байр

БСШУСЯ, Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулагдсан 2016 оны улсын шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд 3-рбайр

Улсын судлагдахуун суурилсан хичээлийн “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт IV бага хуралд “Шийдвэр гаргах чадвар” эрүүл мэндийн хичээлийн судалгааны илтгэлийг амжилттай хэлэлцүүлж тусгай байр

Аймгийн төрөлжсөн олимпиадад “Хими-12” ангийн төрөлд 11б ангийн сурагч Ө.Жамсрандорж 4-р байр эзэлсэн

Сургууль, бүс, аймгийн хэмжээний сургалт, зөвлөгөөнд нийт 8 удаа судалгаат хичээл зааж 96 багшид түгээн дэлгэрүүлэлт хийсэн.

СОЁЛ УРЛАГ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН ОРСОО ОВОГТОЙ ГАНЧИМЭГ



Орсоо овогтой Ганчимэг нь 1982 онд төрсөн, аймаг орон нутгийн хэмжээнд болж буй үйл явдлуудыг цаг алдалгүй телевиз үзэгчдэд үнэн зөв бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажилласаар ирсэн. Тэрээр зөвхөн 2016 оны 1-р сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 305 хоногт 9700 орчим минутын орон нутгийн мэдээ мэдээллийг бэлтгэн редактор хийж үзэгчдийн хүртээл болгосон байна. Орон нутагт тулгамдаж буй улсын чанартай шийдвэрлэх боломжтой асуудлыг хөндөн Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизийн “Монголын мэдээ” сувагт мэдээллийг бэлтгэн өгч нэвтрүүлсэн. Цаг үеийн сэдвээр “Зочны цаг”, “Ярилцах цаг” нэвтрүүлгүүдийг байнгын тогтмол хөтөлж явуулсан бөгөөд нийт 3860 минутын ярилцлагыг бэлтгэсэн. ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нарын санаачилсан Дорнод аймгийн 2016-2030 он хүртэлх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн дагуу “Дорнод сэргэн мандалт” цуврал нэвтрүүлгийг бэлтгэсэн. Энэхүү нэвртүүлэгт  Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, агентлагуудын удирдлагуудыг оролцуулсан нийт 16 цуврал нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэн урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг үзэгчдэд хүргэн ажилласан.

ШИЛДЭГ ҮЙЛДВЭР, АЖ АХУЙ НЭГЖ ДОРНОД ХҮНС ГРУПП



Худалдаа үйлчилгээний “Дорнод хүнс групп” ХХК нь аймгийн хэмжээнд хүнсний жижиглэнгийн худалдааны EF хүнсний сүлжээ гурван дэлгүүр, Хүнсний бөөний худалдааны Бөөний бааз, үл хөдлөх хөрөнгийн түрээс, худалдааны зуучлал болон тавилгын худалдааны Экспо төв зэрэг худалдааны салбар нэгжээрээ дамжуулан тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Дорнод хүнс групп нь 2016 оны 3 дугаар улирлын байдлаар Нийгмийн даатгалын санд 20 орчим сая төгрөг, улс орон нутгийн төсөвт 40-өөд сая төгрөгийн татвар, төлбөр хураамж төлж орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан. Нөат-ийн 12 сая гаруй төгрөгийн татвар төлөөд байна. Энэ 2016 онд шинээр 6 ажлын байрыг бий болгосон. Нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр БОЭТ-ийн сэргээн засах хүүхдийн тасаг, ХБХЭЭХ-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гарын бэлэг уламжлан болгон өгч байгаагаас гадна Ахмадын баяр, сар шинийн баяраар багийн ажлын албатай хамтран гарын бэлэг өгөх, амьжиргааны түвшин доогуур ажилчдын хэрэглээний зардлыг бүрэн хангаж, ажилчдынхаа орон сууцанд 100% үнэ төлбөргүй суулгаж байгаа зэрэг ажлыг тогтмол хэрэгжүүлж байна.

2015-2016 онд Олон улсын “Жайка” байгууллагын 650 сая төгрөгийн төслийн хөнгөлөлттэй зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан амжилттай хэрэгжүүлж уг төслийн хүрээнд Зүүн бүсийн хүнсний бөөний баазын агуулахаа орчин үеийн стандартын шаардлага хангасан 1200 мкв талбайтай агуулахаар өргөтгөсөн.

“Экспо” худалдааны төвд үзэсгэлэн, яахрмаг худалдаа зохион байгуулах 400мкв талбайтай заал нэмж, удахгүй ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Алслагдсан баг хороодод ард иргэд өөртөө үйлчлэх орчин үеийн шаардлага хангасан, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн дараах гурван шинэ салбар дэлгүүрийг Хэрлэн сумын 4-р баг, 2-р баг, 8-р баг Төмөр замд 320 мкв талбайтай, авто машины зогсоолтой гурван салбар үүдээ нээхэд бэлэн болоод байна.

ШИЛДЭГ СУРАГЧ ХЭРЛЭН СУМЫН 8 ДУГААР СУРГУУЛИЙН 11В АНГИЙН СУРАГЧ БОКСЫН СПОРТЫН МАСТЕР ЛХАГВАДОРЖ ОВОГТОЙ АНГАРАГ



Сурагч Лхагвадорж овогтой Ангараг нь 2000 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. 11 жил дарааллан “А, В” үнэлгээтэй суралцаж байгаа бөгөөд аймгийн Соёл спорт, аялал жуулчлалын газрын дэргэдэх “Талын бүргэд” боксын клубд 3 дахь жилдээ хичээллэж байна. Түүний гаргасан амжилтыг аймаг, улс өндрөөр үнэлж спортын мастер цол олгосон.

2016 онд гаргасан амжилтуудаас дурдвал:

  1. Өсвөрийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд  I байр, алтан медаль
  2. Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах боксын тэмцээнд  II байр, мөнгөн медаль
  3. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль
  4. Аймгийн аварга шалгаруулах  тэмцээнд алтан медаль
  5. Бүх ард түмний XIV их наадмаас мөнгөн медаль
  6. ОХУ-ын Чита мужид болсон насанд хүрэгчдийн ОУ-ын “В” зэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль
  7. ОХУ-ын Борзя хотод болсон ОУ-ын тэмцээний алтан медаль, “Шилдэг тамирчин”

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЛБАН ХААГЧ БОЭТ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ, ИХ ЭМЧ ПҮРЭВ ОВОГТОЙ БАЯРМАА



П.Баярмаа нь 1976 онд төрсөн. 1994 онд арван жилийн дунд сургууль, 2000 онд АУИС-ын уламжлалт эмчилгээний ангийг төгссөн. Ажилласан жил – 16 жил

  • 2000-2001 онд Дорнод аймгийн уламжлалт эмнэлэгт их эмч
    2001-2003 онд Дорнод аймгийн ЭМГ-т хүний нөөцийн менежер
  • 2003 БОЭТ-ийн хүүхдийн тасагт их эмч
  • 2014 оноос одоог хүртэл Дорнод аймгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, хүүхдийн зөвлөх, тасгийн эрхлэгч эмчээр одоог хүртэл ажиллаж байна.

2016 онд:

  • Хүүхдийн тусламж үйлчилгээний чанарын гол үзүүлэлт болох хоног болоогүй эндэгдлийг гаргалгүй амжилттай ажилласан.
  • Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт амь тэнссэн 14 хүүхдүүдийг багаараа гарах хүндрэлээс сэргийлэн амь насыг аварсан.
  • 150 хүүхдийг зуны сувилалд хамруулан ажилласан байна. Сувилалд хамрагдсан хүүхдийн дундах суурь өвчний өвчлөл 35 хувиар буурсан байна.
  • Дорнын ээжүүд групп, Аймгийн иргэдийн хурлын гишүүд болон бусад компани, ТББ-ыг татан оролцуулан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд 14 451 000 төгрөгний засвар, тохижилт үйлчилгээ хийсэн.

 ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНЫ ШИЛДЭГ АЛБАН ХААГЧ  ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ ДАРГА,

ДЭД ХУРАНДАА ЭРДЭНЭБИЛЭГ ОВОГТОЙ БЯМБАДОРЖ



Э.Бямбадорж нь 1983 онд төрсөн. Ам бүл 5, хуульч мэргэжилтэй.

  • 1999 онд Цагдаагийн академид элсэн орсон
  • 2003 онд эрх зүйч мэргэжлээр
  • 2011 онд Хууль сахиулах их сургуулийн магистрантад элсэн орж 2013 онд төгссөн.
  • 2015 онд Хууль зүйн яамны Тэргүүний ажилтан цол тэмдэг
  • 2015 онд Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан.
  • 2016.04.14-ний өдөр 21 аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадын туршлага судлах нэгдсэн сургалт зөвлөгөөнийг орон нутагт анх удаа зохион байгуулан ажилласан. Мал хамгаалах сангийн зээлээр техник худалдан авч, байгууллагын дотоод нөөц бололцоогоо ашиглан 8000 боодол өвс аймгийн нөөцөд хүлээлгэн өгөөд байна.

САЙН ҮЙЛСИЙН ЭЗЭН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТӨВИЙН НЯГТЛАН БОДОГЧ ЧУЛУУНЦЭЦЭГ ОВОГТОЙ ОТГОНБАДРАХ


Ч.Отгонбадрах нь 2004 онд ХААИС-ийн ЭЗБС-ийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж төгссөн. 2012 онд Улаанбаатар Эрдэм их сургуульд суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2016 онд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх” суурь мэдлэг олгох сургалтанд хамрагдаж, цахим шалгалтанд тэнцэж “АЗ” гэрчилгээ авсан.

2016 онд эмнэлэгийн тохижилтыг сайжруулах, үйлчилгээний ээлтэй орчин бүрдүүлэхэд “Таны тус 5000” аян, “Сэтгэлийн бэлэг” хандивын тоглолтыг өаөрийн санаачилгаар зохион байгуулж, 11 сая төгрөгийн хандив цуглуулж, эмнэлгийн тохижилт хийсэн.

ШИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГ А “ДОРНЫН БҮЖИГ” ТББ



Дорнын бүжиг клуб нь анх 2009 онд Дорнод аймгийн хүүхэд залуучуудын дунд бүжгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай өв тэгш иргэдийг бэлтгэх зорилгоор байгуулагдсан бөгөөд одоо 7 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 2013-2015 онд Монгол улсын бүжгийн спортын орон нутгийн шилдэг салбар
  • 2015 онд Азийн хүүхдийн их наадмаас Гран-при шагнал
  • “Сарны цом-2016” тэмцээнээс алтан медаль, цомын эзэн
  • “Свей-2016” тэмцээнээс алтан медаль, цомын эзэн
  • “Шидэт бүжиг” бүжгийн тэмцээнд Хүүхэд-0 насны ангилалд алтан медаль, өсвөр насны ангилалд мөнгөн медаль
  • 3 улсын бүжгийн спортын тэмцээнд Гран-при шагнал
  • “Гуранёнок-2016” наадмаас Гранд-лаурета шагнал
  • 2016 оны 5 сард болсон Зүүн бүсийн аварга шалгаруулах бүжгийн спортын тэмцээнд тэргүүн байр
  • Аймгийн ХЗГХХ-тэй хамтран 2015, 2016 онуудад “Гэр бүл, хөгжил дэвшил” хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн 25 хүүхдийг Дорнын бүжиг клубт элсүүлэн одоог хүртэл дэмжин ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3226
2081 / 65%
685 / 21%
224 / 7%
236 / 7%