Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Төрийн дээд шагнал, одон медаль, салбар яамдын болон аймгийн Засаг даргын шагналаар шагнагдсан хүмүүст шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.
Төрийн захиргаа, Боловсрол, Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, болон хувийн хэвшлийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнав. Үүнд:
Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор -8, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор-1, Алтан гадас одонгоор -21, Цэргийн гавъяаны одонгоор- 3, Хөдөлмөрийн хүндэт медалиар -19, Цэргийн хүндэт медалиар- 4 нийт 56 хүн төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж шагнагдсаныг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, хурлын Тэргүүлэгч Б.Тэгшжаргал, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс гардуулав.