Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтсан чуулган боллоо

2016-12-01

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. Улсын хэмжээнд 70 шахам мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба энэ нь нийт хүн амын 2,8 хувийг эзэлж байгаа дүн мэдээ байдаг. Манай аймгийн тухайд 4157 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганыг 3 дахь жилдээ зохион байгууллаа.


Өдөрлөгт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, холбогдох газар, хэлтсийн дарга нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл, танилцуулга хийж,  иргэдээс ирсэн саналд шууд хариулт өгч ажиллалаа. 11 дүгээр сард “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталж хэрэгжүүлэхээр болсон юм. Өдөрлөгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллага, урлаг соёл, ахуйн үйлчилгээг Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үзүүлсэн юм. Тухайлбал Улсын бүртгэлийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Боловсрол соёл урлагийн газар, Ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд үйлчилгээ үзүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%