Өнөөдөр буюу оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14:00 цагт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын Бодлогын хороо хуралдав. Хуралдаанд тус Бодлогын хорооны дарга Н.Батзориг, гишүүн Ц.Баярхүү, Б.Базаргүр, Б.Гэрэлт-Од нар оролцов. Хуралдаанаар Бодлогын хороодын ажиллах журам, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл, аймгийн 2017 оны Төсвийн төсөлд санал оруулав.