Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн суурь сургалт болж байна.

2016-11-21

Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалтын нээлт өнөөдөр АЗДТГ-ын хурлын танхимд боллоо.Сургалт 4 ээлжээр явагдах бөгөөд эхний ээлжинд Халхгол, Матад, Хөлөнбуйр, Булган, Чулуунхороот сумдын Төлөөлөгчид, хурлын нарийн бичгийн дарга нар оролцож байна.Саяхан болсон орон нутгийн сонгуулиар Аймгийн иргэдийн хуралд 35 , сумдын ИТХ-д 374 төлөөлөгч сонгогдсон байна . Үүнээс АИТХ-д эмэгтэй 4, Сумдын хуралд эмэгтэй 71 байна. Үүнээс Хамгийн ахмад нь АИТХ-д Л.Түвдэнням 63 настай, сумдаас Баянтүмэн сумын ИТХ-ын төлөөлөгч А.Идэр 71 настай байна. Хамгийн залуу нь АИТХ-ын төлөөлөгчдөөс Э.Эрдэнэчулуун 26 настай байна. Сумдаас Сэргэлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Гантулга 25 настай байна. Хамгийн олон сонгогдсон нь АИТХ-д Л.Хишигтогтох, Н.Хүрэлбаатар, П.Мөнхтөр , Я.Насандэлгэр нар 4 удаа сонгогдсон байна. Сумдаас хамгийн олон удаа сонгогдсон нь Дашбалбар сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Ёндонжамц 7 удаа сонгогдсон байна.

Аймгийн 35 төлөөлөгчөөс 19 нь буюу 54.2 нь шинээр сонгогдсон бол Сумдын төлөөлөгчдөөс 150 буюу 40.1 нь шинээр сонгогдсон байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%