Дорнод аймгийн Засаг даргын Захирамжаар зарим сумдын Засаг дарга нарыг батламжиллаа. Сумын ИТХ-д иргэдээс хамгийн олон санал авсан төлөөлөгч нар сонгогдон анхдугаар хурлаа хийж ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгон, сумын Засаг даргын нэрийг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн юм. Сумдын Засаг даргад нэр дэвшүүлсэн материалыг Авилгатай тэмцэх газар шалгаж үзсэний үндсэн дээр томилогдож байгаа бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Захирамжаар
Баяндун сумын Засаг даргаар Хүрэлбаатарын Хүрэлчулуун,
Баян-Уул сумын Засаг даргаар Хуягбаатарын Баттулга,
Булган сумын Засаг даргаар Доржийн Базаргүр,
Чойбалсан сумын Засаг даргаар Цэрэндоржийн Ариунболд,
Сэргэлэн сумын Засаг даргаар Нэхийтийн Гүррагчаа,
Хөлөнбуйр сумын Засаг даргаар Уртнасангийн Ганхуяг,
Цагаан-Овоо сумын Засаг даргаар Тогмидын Баярмагнай,
Чулуунхороот сумын Засаг даргаар Гэрэлт-Од,
Хэрлэн сумын Засаг даргаар Паламын Мөнхтөр нарыг тус тус батламжиллаа.