Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд “Элэг, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” нээлттэй хаалганы өдрийг Зүүн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд өнөөдөр зохион байгуулж байна.
Хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт элэгний В,С вирус болон элэгний хавдар, ходоодны хелико бактер, Сахар илрүүлэх шинжилгээ, яс сийрэгжилтийг тогтоох зэрэг шинжилгээнүүдийг иргэдэд үнэ төлбөргүйгээр хийж байна. Энгийн үед энэ төрлийн шинжилгээ, үйлчилгээ нь төлбөртэй байдаг бол энэхүү нээлттэй хаалганы өдрөөр үнэ төлбөргүй мөн эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг мөн хамруулж байна. 2016 оны орон нутгийн төсөвт Хавдрын эрт илрүүлгийн үйл ажиллагаанд 10 сая төгрөгийг тусгаж, хөдөөгийн сумдад болон аймгийн төвд эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж байгаа юм.