Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

​“АХА” ТЭМЦЭЭНД 72 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ Н.БАТЦЭЦЭГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2016-02-29

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийг баталсан.
Цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд хулгайн гэмт хэрэг ихэсч байгаатай холбогдуулан иргэдийн орон байр, өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачилга, үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, иргэд аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор “Тайван хороо-Таны оролцоо” аяныг энэ сарын 02-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд дүүргийн 15 дугаар хороотой хамтран зохион байгуулж байна.

Аяны хугацаанд 72 дугаар сургуулийн 9,10,11,12 дугаар ангийн 90 гаруй сурагчдын дунд танин мэдэхүйн болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг дүүргийн Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Ганбаатар, 15 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Амгаланбаатар, 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Эмдором, олон нийт цагдаагийн ажилтан, сургуулийн багш нар хамтран зохион байгуулсан юм.

“АХА” тэмцээний 1 дүгээр байранд 11б ангийн сурагч Н.Батцэцэг, 2 дугаар байранд 11в ангийн сурагч М.Амгалан, 3 дугаар байранд 12в ангийн сурагч н.Сарангуа нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%