Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЭССЭ БИЧЛЭГИЙН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ УРАЛДААНЫ ТОВ ЗАРЛАГДЛАА.

2016-02-21

“ИРГЭНИЙ ОРОЛЦОО-УЛСЫН ХӨГЖИЛ”
СЭДВИЙН ХҮРЭЭНД

“ИТХ-ын хяналтын чиг үүргийг, хэрэгжүүлэх ажлыг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны өгүүлэл бичих үндэсний уралдааны болзол

Монголын Нутгийн Удирдлагын Холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас хамтран 
“ИТХ-ын хяналтын чиг үүргийг, хэрэгжүүлэх ажлыг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны өгүүлэл бичих уралдааныг эрдэмтэн судлаач, магистрийн сургалтанд суралцаж байгаа оюутан, энэ чиглэлээр сонгууль хүлээж алба хашиж буй хүмүүсийн дунд зарлаж байна.

Уралдааныг 2016 оны 02-р сарын 15 -наас 03-р сарын 15-ны хооронд зарлаж байна. Өгүүллээ зарлагдсан цахим хаягаар 03-р сарын 15-ны өмнө өгсөн байна.

Энэхүү уралдааны зорилго нь:

Бүх шатны ИТХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг Төлөөлөгч, Хороо, Иргэдийг оролцуулах замаар гаргасан шийдвэр, дэвшүүлсэн зорилтынхоо биелэлт үр дүнг сайжруулсан, төсөв хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлсэн иргэд хамт олны сэтгэл ханамжийн байдлыг нэмэгдүүлсэн, байхад чиглүүлэхийн дээр цаашид хууль эрх зүй, үйл ажиллагааны хүрээнд улам боловсронгуй болгон өөрчлөх, шинэчлэх асуудлаар тодорхой санал дүгнэлт дэвшүүлэхэд чиглэгдэнэ.

Уралдааны эрдэмтэн судлаачдын сэдвийн чиглэл:

1.    Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Монгол улсын шилэн дансны тухай, мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах  эрхийн тухай, Нийтийн сонсголын тухай, Төсвийн тухай, Аудитийн тухай зэрэг хуулиудыг хэрэгжүүлж буй дэвшилттэй арга барил, боловсронгуй болгон шинэчлэх хэрэгцээ.
2.    Орон нутгийн хөгжлийн сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, халамжийн сан, хандивийн хөрөнгийг зарцуулж байгаа байдал, хууль эрх зүйн хэрэгжилт иргэдэд хүрч буй үр өгөөж, энэ чиглэлээр гарсан сайн арга, үр дүн
3.    ИТХ-ын хяналтын үйл ажиллагаанд Төлөөлөгч, иргэд, Төрийн бус байгууллага, мэргэжлийн хүмүүсийг идэвхтэй оролцуулах манлайлах чадварыг дээшлүүлэх замаар иргэд олон нийтийн санал санаачлагыг өрнүүлсэн, өөрчилсөн арга ажиллагаа.
4.    Тодорхой аймаг, сум, нийслэл, дүүрэг, баг хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн болон Иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын хяналт шинжилгээний үйл ажиллагаанд судалгаа дүгнэлт хийж, үр өгөөжийг баримт нотолгоонд тулгуурлан боловсронгуй болгох хэрэгцээг тодорхойлсон байх.
Уралдаанд оролцогсодод тавигдах шаардлага:

1.    Судалгааны өгүүлэл нь шинжилгээнд үндэслэсэн, онол арга зүйн зарчимд тулгуурласан, баримт нотолгоотой, үнэлэл, дүгнэлттэй байна.
2.    Судалгааны өгүүлэл нь Arial фонтын 12-р бичигдсэн мөр хоорондын зай 1.5, 8-10 хуудас PDF файл байна. Өгүүлэлд  хийсэн судалгаа, уншиж ашигласан номын жагсаалтыг хавсаргана.
3.    Өгүүлэл бичигчийн товч намтар, харилцах утсыг бичсэн байна.
4.    Уралдааны хугацаа, өгүүллээ өгөх сар өдөр, хуудасны тоо зөрчөөгүй байна

Уралдааны болзлыг шалгаруулж дүгнэх үе шат:

Нэгдүгээр шатанд: Уралдаанд оролцогсдод тавигдах шаардлагыг хангасан эсэхийг ажлын хэсэг хянаж шаардлага хангасан өгүүллийг комисст шилжүүлнэ.
Хоёрдугаар шатанд: Шүүгчдийн комисс ажлын хэсгээс ирүүлсэн өгүүлэл бүрийг уншиж шалгаруулан эрдэм шинжилгээний хуралд оролцож өгүүллээ танилцуулах эрхийг байр тус бүрээр 2 хүнийг тодруулна.
Гуравдугаар шатанд: Эрдэм шинжилгээний дүнгийн хуралд өгүүллээ танилцуулах эрх авсан хүмүүс уг сэдвийнхээ талаар хийсэн танилцуулга, мэтгэлцсэн дүн хуралд оролцогсодын саналыг үндэслэн комисс шалгаруулж эхний 1, 2, 3 дугаар байр эзлүүлнэ.
Судалгааны өгүүллийг хүлээн авах хаяг:
zaya.sengee@kas.de,  mala.sainbileg@gmail.com  хаягуудаар хүлээж авна.
Харилцах утас: 315636, 319135/25/ 99095938, 88026466
Шагнал:
1-    р байр Судалгааны ажил болон хэвлэлтийн санхүүжилт   1.000.000 ₮
2-    р байр Судалгааны ажил болон хэвлэлтийн санхүүжилт   800.000 ₮
3-    р байр Судалгааны ажил болон хэвлэлтийн санхүүжилт   600.000 ₮
Шагналын мөнгийг бэлнээр олгохгүй болохыг анхаарна уу. 
/Ном хэвлүүлэх гэх мэт зардлаар авч болно./


“Иргэний оролцоо-Улсын хөгжил”
сэдэвт ЭССЭ бичлэгийн үндэсний уралдаан
 
Монголын Нутгийн Удирдлагын Холбоо болон Конрад-Аденауэр-Сангаас санаачилж жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулдаг ЭССЭ бичлэгийн үндэсний хэмжээний уралдааны ээлжит тов зарлагдаж байна.
Уралдааны зорилго нь: Ардчилалд иргэний идэвхи, оролцоог нэмэгдүүлэх
Иргэн бүр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагддаг. Иргэн Таны оршин суугаа орон нутагт өдөр тутам тохиолддог ямар бэрхшээлтэй зүйлүүд байна, мөн та амьдарч буй газар нэн тэргүүнд ямар асуудлыг шийдвэрлэж, юуг хэрхэн сайжруулж засмаар байна. Энэ бүгдэд залуу иргэн Таны дуу хоолой дутагдаж байгаа юм биш биз? Өнөөдөр залуучууд бид барууны хөгжилтэй орны иргэд шиг тав тухтай орчинд амьдарч, эерэг харилцаатай нийгмийг хүсэмжилдэг ч нийгмийнхээ эд эс болсон Иргэнийхээ хувьд Та ямар хариуцлага хүлээж байна вэ? Бид Ардчилсан нийгэмд амьдарч байна гэх хэдий боловч ардчлалын гол амин судас иргэн таны оролцоонд тулгуурлаж Ардчилсан нийгэм хөгждөг бас оршин тогтнодогийг Та нэгэнтээ ухамсарлаж байсан уу?
Тус ЭССЭ бичих уралдааныг “Иргэний оролцоо-Улсын хөгжил” сэдвээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Их, дээд сургуулиудад суралцаж байгаа нийт оюутнуудын дунд нээлттэй зарлаж байна. (Жич: Уралдаанд төгсөх ангийн оюутан оролцохгүй.)
Залуучууд бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хамтдаа бүтээх ёстой. Ийм учраас бидний зарлаж буй “Иргэний оролцоо-Улсын хөгжил” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцохыг урьж байна.

Эссэ бичлэгийн сэдвийн чиглэл:
  • Нутгийн өөрөө удирдах байгууллага чадавхижсанаар оюутан, залуусын амьдралд үзүүлэх эерэг нөлөө
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын сайн жишээт орон, тус институц хөгжсөнөөр иргэдэд болон улс орны хөгжилд үзүүлэх эерэг өөрчлөлтүүд
  • Иргэн Таны тус салбарт үзүүлэх хувь нэмэр
Уралдааны болзол:
Уралдаанд оролцох сонирхолтой оюутнууд 2016 оны 2 дугаар сарын 16-наас 3-р сарын 05-ны хооронд “Иргэний оролцоо-Улсын хөгжил” сэдвээр үүсгэгдэх facebook группт нэгдэж уралдаанд бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн оюутнууд  3-сарын 12-ны өдөр  "Орон нутгийн хууль эрх зүйн үндэс зарчим, онол арга зүй", холбогдох бусад сэдвээр нэг өдрийн хөтөлбөрт хамрагдана. Уралдаанд ирүүлэх материалыг 03-р сарын 13-31-ний хооронд дараах хаягуудаар хүлээн авна.
Уралдаанд оролцогсдод тавигдах шаардлага:
  1. Эссэ нь судалгаа нотолгоотой, баримт жишээтэй, цаашдын хандлагыг тодорхойлсон байх.
  2. Эссэ нь Arial фонтын 12-р бичигдэх, мөр хоорондын зай 1.5, 5-8 хуудас хэмжээтэй, PDF өргөтгөлтэй байна.
  3. ЭССЭ-г бичихдээ хийсэн судалгаа, уншиж ашигласан номын жагсаалтаа хавсаргана.
  4. Оролцогчийн талаарх товч танилцуулга, харилцах утас, Е-майл хаягыг тодорхой бичнэ.
  5. Болзолд заасан хугацаанд оролцох эсэхээ мэдэгдэж, ЭССЭ-гээ дээр дурьдсан хаягаар ирүүлсэн байна.
  6. Хуудасны тоо болон бусад тавигдсан шаардлагууд хангаагүй ЭССЭ 1-р шатнаас хасагдана.
Уралдаанд оролцогчдыг шалгаруулах үе шатууд:
Нэгдүгээр шат: Уралдаан ирүүлсэн ЭССЭ-г болзолд тавигдсан шаардлага тус бүрээр уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг хянаж, шаардлага хангасан ЭССЭ-г шүүгчдийн комисст шилжүүлнэ.
Хоёрдугаар шат: Шүүгчдийн комисс ажлын хэсгээс ирүүлсэн ЭССЭ бүрийг нягтлан уншиж хоёрдугаар шатнаас зургаан ЭССЭ-г шалгаруулна.
Гуравдугаар шат: Шүүгчдийн комиссоос тус шатанд шалгаруулсан зургаан ЭССЭ-г бичсэн оюутнууд ЭССЭ-гээ оролцогчдод илтгэн танилцуулж шүүгчдийн комиссын үнэлгээгээр хоёр оюутанг шалгаруулна.
Шалгарсан хоёр оюутан нутгийн удирдлага, иргэний оролцооны чиглэлээр тус бүр гурван асуултанд хариулж мэтгэлцээний зарчмаар өрсөлдөж 1 оюутан КАС-гийн тэтгэлэгт оюутнаар шалгарна.
Шагнал:
1-р байранд нэг оюутныг шалгаруулж Конрад-Аденауэр-Сангийн оюутны тэтгэлэг болох 6 сарын хугацаанд сар бүр 400,000 төгрөгний тэтгэлэг авах эрхээр шагнана.
 Цахим хаяг, харилцах утас:

Цахим хаяг, харилцах утас:


zaya.sengee@kas.de,  mala.sainbileg@gmail.com  хаягуудаар хүлээж авна.
Харилцах утас: 315636, 319135/25/ 99095938, 88026466

 МОНГОЛЫН НУТГИЙН                                        ХБНГУ-ЫН КОНРАД-АДЕНАУЭР САН
УДИРДЛАГЫН ХОЛБОО                                            





 
 

 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%