Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

​ТАЙВАН ХОРОО-ТАНЫ ОРОЛЦОО” АЯН ЭХЭЛЛЭЭ

2016-02-04

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийг баталсан билээ. 
Дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд хулгайн гэмт хэрэг ихэсч буйтай холбогдуулан иргэдийн орон байр, өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачилга, үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, иргэд аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор “Тайван хороо-Таны оролцоо” аян өрнүүлэхээр болсон юм. Аяныг дүүргийн 15 дугаар хороотой хамтран зохион байгуулах бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд өрнөх ажээ. 

Аяны нээлтэд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга Л.Амгаланбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах байцаагч С.Ганбаатар, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Б.Цогзолмаа, Иргэний танхимын ажилтан Д.Эрдэнэбат болон тус хорооны иргэд оролцлоо. 
Аяны хугацаанд Цагдаагийн 2 дугаар хэлтсээс  “Иргэн таны сонорт”, “Албан хаагчдад өгөх зөвлөмж”, “Иргэдэд өгөх зөвлөмж”, “Танилцуулга”, “Хэсэг хариуцсан ахлах байцаагч нарын хуваарь” зэрэг сурталчилгааны материал, бичиг баримтыг боловсруулж, холбогдох хүмүүст таниулан сурталчлах юм.

Аяны хүрээнд ойр орчиндоо айдас түгшүүр төрүүлдэг, архаг архичин, гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй хүмүүс хөлхдөг газрууд болон гэрэлтүүлэг, камержуулалт шаардлагатай цэгүүдийг тодорхойлох юм. Мөн гэмт хэрэг үйлдээд хорих ангид ял эдэлж байгаа иргэд, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй, хувьдаа галт зэвсэгтэй иргэд, хувьдаа автомашинтай иргэд, нийтийн байрны, түр оршин суугч иргэд, гадаадын иргэдийн судалгааны маягтуудыг боловсруулж, нэгтгэн гаргахаар төлөвлөжээ.  

Аяны хүрээнд хийгдэх ажлын чиглэлийг Цагдаагийн хэлтсийн дарга өгөх бол Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга нар өдөр тутам мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах юм. Ахлах байцаагч нар 12 хэсгийг хариуцаж ажиллах 165 алба хаагчийн ажлыг өдөр тутам нэгтгэж, биелэлт үр дүнг тооцон, хэлтсийн удирдлагад танилцуулж байхаар төлөвлөжээ. Мөн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 94945428, 96167712, 89911138 болон 102 дугаарын утсаар иргэдээс мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авах юм .

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%