Энэхүү арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирсэн ахмад буурлууддаа хандаж, амьдралын арвин их туршлага, өргөн их мэдлэгээрээ төр, түмэндээ түшиг болж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөлөө.