Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

​2016 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2016-02-04

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнуудын 2016 оны  үр дүнгийн гэрээ байгуулах ёслол энэ сарын 16-ны өдөр боллоо.
Ёслолын үеэр Төсвийн ерөнхийлөн захирагч, Төсвийн шууд захирагч, Менежер, Төрийн албан хаагчидтай тус тус  2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулж, тухайн жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажууллаа.

Үр дүнгийн гэрээ нь төрийн албан хаагчийн тухайн жилд гүйцэтгэх ажил, үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилготой бөгөөд ажилтнуудын хийж хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөн, үйл ажиллагааг оновчтой зөв зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах зорилгоор байгуулдаг билээ.  
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 2015 онд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж ажилласан ажилтнууддаа баяр хүргээд 2016 ондоо амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг ерөөлөө. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%