Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

​ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ЯВУУЛЫН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛНО

2016-01-18

Энэ сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн БИТ-ийн захирал С.Энхтайван нар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих БИТ-ийн бойжигч болох 17 дугаар хорооны иргэн н.Дашням, 13 дугаар хорооны иргэн н.Чулуунцэцэг, 19 дүгээр хорооны иргэн н.Сувдаа нарын өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг ажлын байртай нь танилцав.  

Эдгээр өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд БИТ-ийн судалгаан дээр үндэслэн явуулын ажлын байр олгохоор болсон юм. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дээрх үйлдвэрлэгчидтэй уулзаад, “Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих ажлыг байнга хийж ирсэн. Өнгөрсөн жил дүүргийн Засаг даргын Тамгын газраас өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэддээ борлуулалтын газрууд нээж өгч, түрээсийн зардлыг нь хариуцан ажилласан. Энэ ажил цаашид ч үргэлжлэх болно.

Түүнчлэн 2016 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсээ ажлын байр, тоног төхөөрөмжөөр хангах зорилт дэвшүүлэн, 200 сая төгрөг батлаад байна. Дүүргийн хэмжээнд 400 гаруй өрхийн үйлдвэр эрхлэгч байдаг. Бизнес инкубатор төвийн судалгаан дээр үндэслэн, ажлын байрны бэрхшээлтэй үйлдвэрлэгч нараа явуулын ажлын байраар хангах ажлыг эхлүүлээд байна. Анхны Явуулын ажлын байрыг 7, 8 дугаар хороонд байгууллаа. Явуулын ажлын байртай болсноор өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болж байна” гэсэн юм. 












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%