Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

​ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ЗАРИМ ИРГЭНД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

2015-12-29

Нийгмийн халамж, дэмжлэг хүссэн иргэдийн өргөдөл, хүсэлт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт байнга ирдэг билээ. 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын зүгээс иргэдээс ирсэн санал хүсэлт өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх, буцалтгүй мөнгөн тусламж хүссэн иргэдийн амьдрал ахуйг судлан, зайлшгүй шаардлагатай иргэдэд тусламжийг цаг алдалгүй үзүүлэхийг зорьж байгаа. Энэ хүрээнд шинэ оны босгон дээр өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 12 дугаар хорооны иргэн Г.Мөнхтуяа, Ж.Нэргүй, А.Сэлэнгэ, М.Маргад,16 дугаар хорооны иргэн Ш.Норжмаа нарт эмчилгээ сувилгааны зардалд мөнгө тусламж гардуулсан юм. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%