Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

​БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

2015-12-23

Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийн тайлангийн хурал энэ сарын 22-ны өдөр боллоо. Тайлангийн хуралд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, ИТХ-ын ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцлоо. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар Бизнес инкубатор төвийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл эрхлэгчдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ бяцхан түүх сөхсөн юм. Одоогоос таван жилийн өмнө дүүргийн Засаг дарга Д.Ганболдтой хамт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч байх үедээ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийг дүүргүүдэд байгуулах санаачилга гарган, төсөв төлөвлөгөөнд тусгуулснаар Бизнес инкубатор төвийг Хайлаастад барьж, үйл ажиллагааг эхлүүлснийг дурсан ярив. Мөн дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, түүний харьяа хэлтэс албад БИТ, түүний бойжигч бизнес эрхлэгчидтэй байнгын хамтын ажиллагаатай байж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.  

Тайлангийн хурлын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа БИТ-ийн зарим ажилтныг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”, “Хүндэт өргөмжлөл”, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа. 
Өнгөрсөн 5 жилд БИТ-д бизнесээ бойжуулж буй бизнес эрхлэгчдийн цар хүрээ үлэмж өсч, одоо 400 гаруй өрхийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа юм.  






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%