Монгол улсын тэргүүний тариаланч Жаавайн Сүхбаатар түүний хүү Баттулга нарын өрхийн тариалантай аймгийн ИТХ-н дарга Л.Хишигтогтох танилцлаа. С.Баттулга нь 20 гаруй жил хүнсний ногоо тариалж борлуулж байгаа юм байна. Энэ хугацаанд төрөөс нэг ч удаа хөнгөлөлттэй зээл тусламж аваагүй бүгдийг өөрийн гэр бүлийнхэний хүч хөдөлмөрөөр босгож бүтээн байгуулсан талаар бахархалтай ярьж байлаа.