Төслийн ажлын эхлэл болох Гудамжны хурлын туршлага солилцох хурлыг 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 12 дугаар хэсгийн Согоотын 90 дүгээр гудамжинд зохион байгуулав. Энэхүү хурал нь иргэдэд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь очиж сонсох, санал хүсэлтийг авч, холбогдох байгууллагад уламжлахаас гадна иргэдэд мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, танхимын хурал, гудамжны хурлын ялгаатай талуудыг иргэдэд хүргэх зорилготой юм.
Туршлага солилцох хуралд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Рэнцэндорж, Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Ч.Дэчингалсан, Ц.Эрдэнэбаяр, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан, Иргэний танхимын ажилтан А.Отгонцэцэг нараас гадна дүүргийн 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, Согоотын 90 дүгээр гудамжны иргэд оролцов.
Туршлага солилцох хурлын үеэр иргэд золбин нохдыг устгах, цахилгааны хүчдлийг сайжруулах, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зэрэг санал хүсэлтүүд тавьсныг холбогдож газарт уламжлахаар боллоо.