Нутгийн өөрөө удирдах байгууллагын бас нэгэн үүрэгт ажил бол төсөвт
байгууллагын өмчид хяналт тавих явдал юм. Өөрөөр хэлбэл иргэн таны
хүүхдийн цэцэрлэг сургуульдаа эдэлж хэрэглэж байгаа сандал, ширээ,
хичээлийн самбар гал тогооны хэрэгсэл, бидний өдөр тутам хажуугаар нь
өнгөрч буй гудамжны гэрэлтүүлэг зам талбай бол нийтийн эзэмшлийн эд
хөрөнгө, иргэн бидний өмч юм. Үүнийг эзэнжүүлэх арчлах, хамгаалах,
зохицуулалтыг бодлогын хувьд ИТХ удирдан чиглүүлдэг билээ. Хэрлэн сумын Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлаас төсөвт байгууллагуудын өмчийг эзэнжүүлэх,
хадгалалт хамгаалалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ирсэн. Энэхүү
ажлын хүрээнд 2015 оны 4, 5 дугаар сард сумын төсөвт байгууллагуудын
өмчийн үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдал бүрт
тухай бүр заавар зөвлөмж өгч, ажлын үр дүнг дүгнэн ажилласан.
Харин
энэ удаагийн үзлэг шалгалт нь 4, 5 сард зохион байгуулсан өмчийн
хяналт, шалгалтаас хойших хугацаанд өмч хамгаалах зөвлөл хэрхэн ажиллаж
байгаад хяналт тавих, цаашид анхаарах тал дээр заавар зөвлөмж өгч
ажиллаж байна. Мөн 2015 оноос төрийн болон орон нутгийн өмчийн программ
нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор баланс, программын шивэлтийн дүнг
тулган баталгаажуулж байна. Энэүү өмчийн программд тухайн байгууллагын
өмчтэй холбоотой мэдээлэл байршигдаж байгаа юм. Өмчийн үзлэг шалгалт энэ
сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.