Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Чойбалсан хотын замын сүлжээг сайжруулах зорилгоор авто замын олон ажлыг төсвийн хамт баталсан.
Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын 7-р багт байрлах "Ган Хэрлэн" зочид буудлын зүүн талын авто замыг "Хянганы гудамж"-тай холбох 120 сая төгрөгийн төсөвтэй хатуу хучилттай авто замыг, гэрэлтүүлэг бүхий явган хүний замын хамт "Авто агро" ХХКомпаниар гүйцэтгүүлж ашиглалтанд оруулаад байна.