Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа, барилга хот байгуулалтын бодлогын хороо өнөөдрийн хуралдаанаар:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас, бүтэн өнчин хүүхдүүдэд зориулан "Цагаан хотхон" иж бүрэн цогцолбор байгуулах тухай саналыг хэлэлцээд дэмжихээр шийдвэрлэв.
- "Буян" төвийг ажиллуулж буй иргэн Б.Хосбаярын шарил чандарлах газар байгуулах тухай саналыг хэлэлцээд уг газрыг барих хууль эрх зүйн заалт болон зохицуулалтаа судалж авчрах мөн барилгын зураг төслөө бүрдүүлэн дараагийн хуралдаанаар эргэн хэлэлцэхээр шийдвэрлэв.
- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан "ТОУУ" ХХК-ийн өргөдөл материалыг Ашигт малтмалын газар хянан, дүгнэлт гаргаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авах тухай асуудлыг хэлэлцэж ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа.