Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гадаад харилцаа, аялал жуулчлалын хороо Лхагва гаригт хуралдлаа. Тус хуралдаанаар:
- Монгол улсын Дорнод аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот дахь Гаалийн байгууллагын удирдлагууд ажлын айлчлал хийх тухай
- Дорнод аймгийн аялал жуулчлалын мэдээллийн сангийн тухай танилцуулга
- Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний ажлын явцын талаарх танилцуулга
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны албаны мэдээллийн танилцуулга
- Аймгийн ИТХ-д хүргүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дахь Консулын газартай Дорнод аймгийн хэлтэс, агентлагуудын хамтран ажиллах саналын тухай
- Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад Дорнод аймгийн сумдуудад газар эзэмшүүлэх төлөвлөгөөний тухай
- Дорнод аймгийн ИТХ-д сумдаас хүргүүлсэн сумдад аялал жуулчлалын төвлөрсөн бүс байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, маршрутын талаарх мэдээлэл
- Чингис хааны дэлхийн академиас аймгийн ИТХ-д хүргүүлсэн албан бичгийг танилцуулах тухай
- Дорнод аймагт 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Сибирийн тойргийн үндэсний аюулгүй байдлын батлан хамгаалахын асуудал хариуцсан тэргүүн Баир Баисхаланович Жамсуевын ажлын айлчлалын хөтөлбөрийг танилцуулах тухай
- Хавирга-Архашаат хилийн боомтыг түшиглэсэн аялал жуулчлалын бүс байгуулах тухай тус тус хэлэлцэж шийдвэрлэв.