Монгол улсын Газрын тухай хуулийн дагуу Хэрлэн сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад инженерийн шугам сүлжээ бүхий аймгийн төвийн 1 дүгээр бүсэд эзэмшүүлэхээр тусгагдсан 7 байршилд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” болон Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны А/251 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2015 оны 07 сарын 23-ний өдөр зохион байгууллаа.
Дуудлага худалдаа аймгийн Засаг даргын 2015 оны А/318 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан комисс, хөндлөнгийн ажиглагч, дуудлага худалдаанд оролцогчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр “Дорнод НАА” ХХК-ийн хурлын зааланд 10:00– 4:00 цагийн явагдаж, давхардсан тоогоор 41 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.
Дуудлага худалдааг 9 байршилд зохион байгуулахаар зарлагдсан байсан боловч Хэрлэн сумын Засаг даргаас “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2015 оны А/251 дүгээр захирамжийн 1.7 болон 1.8 дах заалт буюу 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Найрамдал парк”-ийн урд хэсгийн 0.06 га, баруун хэсгийн 0.06 га газарт дуудлага худалдааг зохион байгуулахгүй байх тухай 2015 оны 07 дугаар сарын 23-ны 1/422 албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу дээрх 2 байршлын дуудлага худалдааг хойшлуулахаар шийдвэрлэн оролцогчдод танилцуулсан.
Д/д | Байршил, хэмжээ | Анхны үнэ /төг-өөр/ | Эцсийн үнэ /төг-өөр/ | Ялагчийн нэр |
1 | 1.1. 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Залуус талбайн хойд талд 0.02 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар | 384.000 | 40.500.000 | П.Гэрэлбаатар |
2 | 1.2. 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Орон сууцны 46 дугаар байрны урд талд 0.05 га газрыг хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар | 960.000 | 145.000.000 | Ө.Одхүү |
3 | 1.3. 6 дугаар багт Хуучнаар автобус баазын автогражийн баруун талд 0.1936 га газрыг тээврийн ложистикийн төв барих зориулалтаар | 5.575.680 | 35.000.000 | Б.Навчаа |
4 | 1.4. 6 дугаар багт Хуучнаар автобус баазын автогражийн хойд талд 0.4 га газрыг хүнсний ногооны зоорь барих зориулалтаар | 7.680.000 | 94.000.000 | Д.Болорсүх |
5 | 1.5. 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хишиг” хотхоны баруун урд талд 0.1 га газрыг “Архигүй залуус” клуб байгуулах зориулалтаар | 1.920.000 | 71.000.000 | М.Энхтөр |
6 | 1.6. 7 дугаар багт Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн зүүн талд 0.03 га газрыг эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар | 576.000 | 230.100.000 | “Шингүнэ” ХХК |
7 | 1.7. 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Найрамдал парк”-ийн урд хэсэгт 0.06 га газрыг хүүхдийн тоглоомын цогцолбор байгуулах зориулалтаар | 1.152.000 | - | Хойшлогдсон |
8 | 1.8. 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Найрамдал парк”-ийн баруун хэсэгт 0.06 га газрыг хүүхдийн тоглоомын цогцолбор байгуулах зориулалтаар | 1.152.000 | - | Хойшлогдсон |
9 | 1.9. 9 дүгээр багт “АйСВН” ХХК-ийн урд талын 0.16 га газрыг авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар | 3.072.000 | 14.500.000 | “АйСВН” ХХК |
Нийт дүн | 22.471.680 | 630.100.000 |
|
Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулж, хуанлийн 14 хоногийн дотор төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлснээр эрх бүхий Засаг дарга газрыг эзэмшүүлэх шийдвэр гарган баталгаажуулна.