Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 06, 07, 08-ны өдрүүдэд Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн сумдад ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, аймгийн Прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Ууганбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Э.Бямбадорж, Шүүхийн анхан шатны шүүгч Энхбаатар, 1-р тойргийн Тахарын албаны дарга Б.Хүрэлсүх, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Я.Цолмонбаяр, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн сум, агентлаг, дотоод хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Наранбаатар нар ажиллав.
Ажлын хэсэг дээрх сумдын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажилтай танилцлаа. Үүний зэрэгцээ сумын иргэдтэй уулзалт хийж, энэ талын санал хүсэлтийг сонсож, эрх бүхий алба хаагчид оролцож байгаагийн хувьд газар дээр нь шийдвэрлэж, хариу өглөө. Цагаан-Овоо суманд малын хулгайн хэргийн гаралт буурч байгаад иргэд ам сайтай байлаа. Өнгөрсөн онд групптэй иргэдийн сунгалтыг суманд ирж зохион байгуулсан нь маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэ жил мөн дээрх арга хэмжээг дахин зохион байгуулж өгөх талаар аймгийн ИТХ-ын даргад хүсэлт гаргалаа.
Харин Баян-Уул суманд ойгоос хулгайгаар мод бэлтгэх асуудал, архидалт нэмэгдэх хандлагатай болсон талаар хөндөн ярьж байв. Ажлын хэсэг 2015 оны аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв эдийн засгийн байдал, аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал, Прокурорын газар, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хүний эрхийн талаар сумдын иргэдэд мэдээлэл хийсэн юм. Цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн сумын иргэд талархалтай байлаа.