Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Ажлын хэсэг хуралдав

2015-06-03

          Аймгийн ИТХ-ын “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”–ийн ажлыг удирдан чиглүүлэх ажлын хэсэг лхагва гарагт хуралдлаа. Хуралд аймгийн ИТХ-ын Хурлын дарга Р.Зоригтбаатар, ажлын хэсгийн ахлагч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Гантулга, ажлын хэсгийн гишүүн, төлөөлөгч Д.Урансувд, Л.Хишигтогтох, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцов. Ажлын хэсгийн хурлаар аймгийн Засаг даргад дараах чиглэлүүдийг өглөө.
  • Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг нь жилийн ажлын төлөвлөгөөгөө боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралд танилцуулан яаралтай батлуулж, ажлыг эхлүүлэх
  • Удирдан чиглүүлэх ажлын хэсэг болон аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн хамтарсан ажил хэргийн уулзалтыг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын танхимд зохион байгуулах
  • Дорнод аймгийн хэмжээнд хэрэгжиж буй баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэд зориулагдсан тусгай сангуудын мэдээллийг танилцуулах. /Тоон дүнтэй/
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн санхүүжилт болон явцын мэдээллийг танилцуулах. /Тоон дүнтэй/
  • Халамжийн хэлтсээс хариуцан хэрэгжүүлж өрхийн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой төсөл, хөтөлбөр, сангийн мэдээллийг танилцуулах


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3226
2081 / 65%
685 / 21%
224 / 7%
236 / 7%