Монгол Улсын Засгийн газар,
Бүгд найрамдах Солонгос улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны
хүрээнд зарим орон нутгийн удирдлагуудыг тус улсын Орон нутгийн төрийн
захиргааны албан хаагчийн хөгжлийн хүрээлэнд Төрийн удирдлагын
сургалтад хамруулсан. Энэ хүрээнд манай аймгаас аймгийн ИТХ-ын дарга
Р.Зоригтбаатар болон зарим сумдын Хурлын дарга нар сургалтад хамрагдсан
билээ. Хурлын дарга ирсэн даруйдаа тус хүрээлэнгийн захирал Choi,
Dooyeong-д талархал илэрхийлэн албан бичиг илгээлээ. Уг албан бичигт:
Улс орны хөгжил, орон нутгийн удирдлагын талаар олон зүйлийг сурч,
баялаг туршлагаас судалсандаа туйлын талархалтай байгаагаа илэрхийлэн,
цаашид LOGODI байгууллагатай хамтран ажиллаж, аймгийн удирдлагууд,
ИТХ-ын төлөөлөгч, ажилтнуудыг тус сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа уламжлан ажлын өндөр амжилт хүсжээ.