Цэргийн дүйцүүлэх албаны нэрс батлах тухай Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Хүүхдийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны талаар Гэр бүл хөгжлийн төвийн дарга А.Ганбат, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааны тухай Цахилгаан түгээхийн дарга Д.Батчулуун танилцуулсан нь тус тус дэмжигдэж батлагдлаа.
Мөн Өдөрлөг зохион байгуулах , Туршлага судлуулах , Шагналд уламжлах, Шагнах тухай асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулж дэмжигдлээ.