Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 15,16 дугаар хорооны 50 гаруй иргэд Төрийн ордны гуравдугаар давхарт байрлах “Хан төрийн долоон эрдэнэ” уран зураг, Чингис хааны цээж баримал, УИХ-ын чуулганы танхим, ёслолын танхимтай танилцан, Төрийн туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахууллаа.
Мөн үеэр цогцолборын хоёрдугаар давхарт байрлах Монгол Төрийн үүсэл, мөн чанар, төрт ёсны түүхэн уламжлал, он цагийн шалгаралыг даван ,хадгалж үлдсэн ,Төрийн түүхийн музейн үзмэрүүдийг, сонирхсон юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 6 хорооны 300 гаруй иргэд хамрагдаж “Монгол Төрийн түүхийн музей” үзүүлэх, боломж олгосон дүүргийн удирдлагуудад, талархалаа илэрхийлж байлаа.
Энэхүү арга хэмжээ нь цаашид ч бас үргэлжлэх юм байна.