Аймгийн ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба өнгөрөгч лхагва гарагт дуудлага худалдаа зохион байгуулав. Дуудлага худалдаагаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Чойбалсан сумын ЗДТГ-ын харьяанд байсан Ланд круйзер маркын ДОА 35-48 улсын дугаартай суудлын авто машиныг худалдлаа. Дуудлага худалдааны ялагчаар Улаанбаатар хотын иргэн шалгарч, уг автомашиныг 5.3 сая төгрөгөөр худалдан авав.