Олон улсын хүмүүнлэгийн баярын өдөр энэ сарын 08-ны өдөр тохиолоо. Энэ өдөр аймгийн Улаан загалмайн хороо хүмүүнлэгийн үйл ажиллагаанд манлайлан идэвх, санаачилгатай ажилладаг гишүүд дэмжигчдээ шагнаж урамшуулах арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн УЗХ-ны тэргүүн Р.Зоригтбаатар, УЗХ-ны дарга, гишүүд, дэмжигчид оролцлоо. Арга хэмжээний үеэр ЕБС-иудын дунд зохион байгуулсан аян, мөн "Атга будаа" хандивын үйл ажиллагааг дүгнэж шагнал гардууллаа. Энэ үеэр аймгийн хараагүйчүүдийн "Сэтгэлийн жигүүр" хамтлаг ая дуугаа өргөсөн юм.