Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“ХАНГАРЬД -2015” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2015-04-25

Нийслэл дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд уламжлал болгон  зохиогддог  “Хангарьд”  спорт наадмын  нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Хангарьд спорт зааланд боллоо.  
Нээлтэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ болон бусад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, тэмцээнд оролцогч баг тамирчид, бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Тэмцээнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нээж нийт баг, тамирчдад амжилт хүслээ.
Өнгөрсөн жилийн Хангарьд спорт наадмын шилжин явах цомын эзэн  аварга багаар шалгарсан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  энэ  жилийн  “Хангарьд -2015” спорт наадмыг зохион байгуулж байна.
Нээлтийн үеэр шүүгч болон тамирчдын тангараг өргөх ёслолын дараа Монгол Улсын гавъяат жүжигчин “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан Тамирчны алдар дуугаар ая дууны дээж өргөж,“Power Light “ хамтлаг, хөгжөөн дэмжигч охидын тоглолт, сагсан бөмбөгийн цагирган дээрх сонирхолтой үзүүлбэрүүд үзүүллээ.
Спорт наадам нь Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Боулинг, Дартс гэсэн 5 төрлөөр 2015 оны дөрөвдүгээр сарын 23- 26-ны өдрүүдэд үргэлжилж дөрөвдүгээр сарын 26-ны өдөр багийн тэмцээнүүдийн шигшээ тоглолтууд явагдаж хаалтаа хийх юм.  




































ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%