Худалдаа
хөгжлийн банкны Дорнод салбар “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг
дэмжих жил”-ийн хүрээнд баялаг бүтээгчиддээ санхүүгийн болон санхүүгийн
бус гэсэн 2 чиглэлээр дэмжлэг үзүүлэх тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.
Санхүүгийн дэмжлэгт:
- Бизнес эрхлэгчдэд төслийн зээлийн сургалт, зөвлөгөөнүүдийг өгч төслийн зээлийг судлан олгож, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих
- Барьцаа хөрөнгө хангалтгүй харилцагчид зээлийн батлан даалтын сангийн баталгаатай зээлийг олгож, бодит дэмжлэг үзүүлэх
- Төсөл бичих арга, аргачлалыг өдөр бүр өөрийн салбар нэгжүүдээр зээлийн мэргэжилтнүүд өгч ажиллах бол
Санхүүгийн бус дэмжлэгээр:
- Харилцагч байгууллагуудтай хамтран банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сургалт яриа, танилцуулга хийх
- Лейди мерчант байгууллагуудаа банкны цахим хуудас, сонин, боршур дээр сурталчлан маркетингийн нэгэн сувгийг нээж өгөх
- МТ карт, Лейди карт, Мост мони, TDB онлайн танилцуулах өдөрлөгийг тохиромжтой газарт нь сурталчлах
- Лейди мерчант болох 14 байгууллагыг хамарсан бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилсан Экспо худалдаа зохион байгуулах зэргээр баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжих юм.